"АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг Монгол Улс зохион байгуулахад бэлэн" хэмээн Монголын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Лхагва гаригт “Спутник” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр ОХУ-ын Сочи хотноо болж буй олон улсын хэлэлцүүлгийн "Валдай" клубын жил тутмын хуралд оролцож байгаа юм.
“Бидний хувьд энэ удаагийн уулзалт хаана болох нь тийм чухал биш. Хоёр удирдагч дахин уулзах болсон нь хамгийн чухал. Уулзалтыг хаана зохион байгуулах нь тэдний шийдэх асуудал. Харин Монгол Улс уулзалтыг зохион байгуулахад бэлэн, Солонгосын Хойгийн энх тайвны яриа хэлэлцээг цааш үргэлжлүүлэхэд хувь нэмрээ оруулах нь эн тэргүүний зорилт юм гэдгийг хэлмээр байна” гэж Монголын Гадаад хэргийн сайд хэлжээ.
Мөн Хойд Солонгос болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг эх орондоо урьсан тухайгаа дурдсан байна. Уг дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хүсэлтээ Сингапур улс бас илэрхийлээд байгаа юм.
Эх сурвалж: SPUTNIKNEWS
Зочин 2018-10-19 103.229.123.156
Уул нь монголд уулзвал гадны хөрөнгө оруулагчид манайд бага зэрэг итгэл төрнө. Даана ч утааны улирал эхэлчлээ.
Paвcaл 2018-10-19 174.216.28.254
Больёооо
..БУЯНАА.. 2018-10-19 76.19.45.43
….МАНАЙ ТӨР ЗАСАГИЙХАН улс төрийн мэдрэмжтэй ажиллах нь маш чухал шүү дээ…бид бүгд нэг эдлхийтэй,,,улс орон харилцан хамааралтай болсон үед энэ бол тун эмзэг бөгөөд мяндсан мэдрэмж мэдлэг чадвар шаардсан ажил. монголчууд АСЕЙМИЙН УУЛЗАЛТЫН хугацаанд олон улсын төрийн тэргүү нарын аюулгүй байдлыг гоц хангаж чадсан туршлагатай улс… цогтбаатар сайдын сналыг дэмжиж байна. АМЖИЛТ….УУЛЗАЛТ МОНГОЛД БОЛООСОЙ… ХАРИН УТААГАА ЯАХ ВЭ…?????
Зочин 2018-10-19 202.9.43.161
За юугхэв өмнөөс нь б**с улайж бна
Зочин 2018-10-19 146.115.164.182
Zssss
Зочин 2018-10-19 106.102.128.197
Хүний амийг хороох хэмжээний асар их хорт утаа, баасны өмхий үнэр, хог новштойгоо зууралдсан асуудлаа ч шийдэж чадаагүй байж, Улаанбаатарын ичмээр гутамшигт байдлыг дэлхий нийтэд харуулахыг хүсээд байгаа юм байх даа чааваас. Өмнөх уулзалт болоход яагаад Сингапурыг сонгосон нь тодорхой байна шүү дээ. УБ, Сингапур хоёр газар тэнгэр, там диваажин шиг ялгаатай учраас.
гэрэл 2018-10-19 66.181.164.222
цаад 2 чинь хорт утааны баг магтайгаа ирэхээ мэдэх байгаа аан
Зочин 2018-10-19 106.102.128.197
Нөгөө хоёр нь хорт утааны баггүй ирээд, Монголчууд гадаадын төрийн тэргүүнүүдийн амийг хороосон хэрэгт унах вий дээ хаха.
Гадаад хэргийн сайд 2018-10-19 43.228.131.51
Гадаад хэргийн сайд гэнээ
Эрдэнэ 2018-10-19 103.26.193.252
юун уулзалт зохион байгуулах, одоо утаа хүйтэн 2 эхлээд байхад. өөр ярих юм олдоогүй юм байр даа.
Зочин 2018-10-19 175.223.37.143
ҮМБҮҮНҮҮД ЭЭ ТА НАР БИТГИЙ САНАА ЗОВ. УГААСАА МОНГОЛД ХЭЗЭЭ Ч, БҮР ХЭЗЭЭ Ч ТЭР УУЛЗАЛТ НЬ БОЛОХГҮЙ. ТРАМП БОЛ МОНГОЛ ГЭДЭГ УЛС БАЙДГИЙГ Ч МЭДЭХГҮЙ. БАРАГ КИМ Ч МОНГОЛЫН ТӨДИЙЛӨН МЭДЭХГҮЙ ШАХУУ БАЙГАА. БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛД БИТГИЙ СЭТГЭЛЭЭ ЧИЛЭЭ!
Иргэн 2018-10-19 202.126.89.56
Уулзалт яах вэ. Офшорт байгаа мөнгөө оруулж ир ээ
Зочин 2018-10-19 112.72.11.101
Анхны түүхэн уулзалтыг нь хийж чадаагүй юм чинь одоо тэгэж мөнгө төгрөг үрж яадын ядаж түүхэнд дурсагдах анхны уулзалтыг нь хийлгэж чадаагүй байж одоо бол зайл шүү
Үнэр танар хэцүүдлээ 2018-10-19 175.38.117.60
За тэр уулзалт яахав ээ яахав, цэвэрлэх байгууламжны бaacны үнэрийг дармаар байх юм
амраа 2018-10-19 66.181.164.222
заа төвөгөө, төвөг
иргэн 2018-10-19 202.9.40.27
Энэ уулзалтыг Монголд зохион байгуулах ямар хэрэгтэй гэж. зүгээр нөгөө АСЕАМ гэдэг шиг мөнгө идэх аргаа хайж байгаа нь тэр