Санхүүгийн салбарын аж ахуйн нэгж байгууллага, олон нийтэд хандан уриалга гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Санхүүгийн салбарын аж ахуйн нэгж байгууллага, олон нийтэд хандан уриалга гаргалаа

Санхүүгийн салбарын аж ахуйн нэгж байгууллага, олон нийтэд хандан уриалга гаргалаа

Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны болон нийт санхүүгийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд, олон нийтэд хандан энэ сарын 13-нд тохиох бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт идэвхтэй оролцож, нийслэл хот, аймаг суурингаа ногооруулан, амьдрах орчноо эрүүл, цэнгэг болгох үйлсэд нэгдэхийг уриаллаа.

Уриалгад, “…жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Мод тарих үндэсний өдөр” болгож, нийслэлийн Засаг даргын “Аз жаргалтай хот” хөтөлбөрт Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай хот болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр заасан нь аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог улам нэмэгдүүлж байна. Улсын хэмжээнд 2010-2017 онд нийт 2.2 сая ширхэг мод тарьсан бөгөөд жил бүр улам нэмэгдсээр ирсэн байна.

Мод тарьж, арчлан ургуулах нь уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлж, агаар, хөрсөн дэх хүнд металлуудыг задлан, бохирдлыг бууруулдаг аж. Судалгаагаар, нэгж га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувиар бууруулдаг нь тогтоогдсон байна. Иймд хүн амын төвлөрөл ихтэй хот, суурингуудын орчны бохирдлыг бууруулахад мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх явдал онцгой ач холбогдолтой юм.

Айл өрх, албан байгууллага, хамт олноороо, бүх нийтээр мод, бут, сөөг тарихдаа арчлан хамгаалахаа орхигдуулалгүй, амьдралын хэв маяг болгон хэвшүүлэх нь хамгийн чухал юм. Та бидний тарьсан мод, бут бүхэн амьдран буй хот, сууринг цэвэр цэнгэг, тохьтой болгоод зогсохгүй үр хүүхэд, ирээдүй хойчийн маань эрүүл мэнд, оюун ухаанд эерэг сайнаар нөлөөлдгийг ухамсарлан, Үндэсний өдрийн энэхүү гэгээн сайхан үйл хэрэгт идэвхитэй оролцохыг уриалж байна” гэжээ.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж