Франц сэтгүүлийн шоглолыг нийтэлсэн сонины байрыг шатаав

Хуучирсан мэдээ: 2015.01.11-нд нийтлэгдсэн

Франц сэтгүүлийн шоглолыг нийтэлсэн сонины байрыг шатаав

Фото: mopo.de

Германы Гамбург хотноо өнгөрсөн шөнө үл таних этгээдүүд Hamburger Morgenpost сонины байр руу шатах бодистой лонхоор шидлэн гал тавив. Уг хэвлэл энэ тухай сайтаараа мэдээлжээ.

Хэрэг явдал шөнийн хоёр цагийн үед гарсан бөгөөд шатах хольцтой лонх  сонины архивын байранд унаж, гал гарсан байна. Цагдаагийнхан сэжигтэн гэх хоёр этгээдийг баривчилжээ.  Архивын зарим нэг баримтууд шатсан гэнэ.

Үүний өмнө,  Hamburger Morgenpost франц сэтгүүлийн Их Зөнчийн шог зургуудыг хуулан нийтэлсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж