Францад халдагсдын хамсаатан “зугтжээ”

Хуучирсан мэдээ: 2015.01.11-нд нийтлэгдсэн

Францад халдагсдын хамсаатан “зугтжээ”

Хаят Боумеддиене

Францын цагдаагийн газраас “зэвсэглэсэн, онц аюултай” хэмээн эрэн сурвалжилж буй 26 настай Хаят Боумеддиене гэгч бүсгүй аль эрт Туркээр дамжин Сири улс руу гарсан гэнэ. Тэрээр “Charlie Hebdo” сэтгүүлийн байранд халдлага үйлдсэн Алжир ах, дүүсийн хамсаатан Амеди Коулибалийн найз бүсгүй аж. Гэвч Хаят Боумеддиене Парис хотноо сэтгүүлийн редакцид халдлага гарахаас хэд хоногийн өмнө  Францаас явсан аж.

Францын цагдаа нар “Charlie Hebdo” сэтгүүлийн редакцид халдсан Саид бол Шериф Коуачи нарыг  өнгөрөгч баасан гаригт /I.9/ Парисын хойд хэсгийн үйлдвэрийн агуулахад бүсэлж, устгажээ. Алжир гаралтай ах, дүүс Парис хотоос 35 км зайтай Даммартен-ан-Гоель тосгонд цагдаа нартай буудалцаж, нэлээд хэдэн хүнийг шархдуулсан аж.

Үүнтэй зэрэгцэн Саид болон Шериф нарын хамсаатан Амеди Коулибали гэгч Парисын зүүн хэсэгт орших “Hypercasher” дэлгүүрт хүмүүсийг барьцаалсан аж. Амеди Коулибали ах, дүүсийг баривчилвал барьцааны хүмүүсийг хөнөөнө хэмээн сүрдүүлж байжээ. Францын терроризмын эсрэг баг дэлгүүрт дайрч орон барьцаалагчийг устгах үеэр дөрвөн хүн амь үрэгдэж, өөр дөрвөн хүн хүнд шархадсан байна. Францын цагдаа нар Амеди Коулибалийг Монруж дүүрэгт хоёр цагдааг хөнөөсөн халдлагыг үйлдсэнд буруутгажээ.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж