Хөөмийг алдаршуулагч таалал төгсөв

Хуучирсан мэдээ: 2013.07.26-нд нийтлэгдсэн

Хөөмийг алдаршуулагч таалал төгсөв

Тува улсын дуучин, хөгжимчин, хөөмийн төрлийг алдаршуулагч Конгар-оол Ондар умер 52 насандаа Кызыл хотноо таалал төгсчээ. Энэ тухай «Тувагийн шинэ судалгаа» сэтгүүлийн сайтад мэдээлсэн байв.
 
Конгар-оол Ондар.
Фото: “Новые исследования Тувы”

Сайтын мэдээгээр, Ондор долдугаар сарын 25-нд  гэнэтийн үхлээр нас барсан ба хэдийд нутаглуулах талаар тодорхой мэдээлсэнгүй. Оросын Ардын жүжигчин цолтой Ондар дэлхийн хэмжээнд хамгийн алдартай хөөмийчин байсан гэж Reuters агентлаг тэмдэглэв.

Өнгөрсөн зууны ерээд оноос тэрбээр өөрийн энэ төрөлдөө цорын ганц мэргэжлийн багш байсан хэмээн хөгжимчний  эртний найз нөхөр,  «Алаш» гэдэг хөөмийн хамтлагийн менежер Шон Куирк (Sean Quirk) агентлагт ярьжээ. Хэрэв Ондар байгаагүй бол өнөөдөр хөөмийлдөг хамтлагийн гуравны хоёр нь тайзнаа биш малаа хариулан хөөмийлж явах байлаа гэж тэр тайлбарлав.

«Тувагийн найз нар»  сайтыг үндэслэгч Ральф Лейтон (Ralph Leighton) хэлэхдээ, Ондар дэлхий дахинд хөөмийг  танилцуулж, улс орондоо түүнийг алдаршуулж явсан хүн хэмээн үнэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж