“Танилтай бол талын чинээ.”
Танилын хүрээгээ тэлэх нь маш чухал гэдгийг бид бүгд мэднэ.
Бизнес хийх, бизнесээ өргөтгөх карьераа өсгөх, ажил хийх, ажил үйлс
бүтээх зэрэг нь бүгд л хүнтэй харьцаж байдаг болохоор хэр их хүнтэй
танилцаж, найз нөхөд болно тэр хэмжээгээрээ бизнес өргөжих, шинийг сурч
мэдэх, өөрийгөө хөгжүүлэх, туршлагаа солилцох, харилцан бие биедээ
туслах зэрэг олон давуу талтай.
Гэрээсээ гарангуут л бидэнд бусадтай танилцах боломж гарч ирдэг. Гэвч
бид таалагдсан хүмүүстэйгээ танилцаж чаддаг ч гэсэн заримдаа цааш нь
үргэлжлүүлэн нөхөрлөлөө батжуулж чаддаггүй. Яагаад?
Энэ асуултанд хариулахын тулд өнөөдөр танилын хүрээгээ тэлэхэд гаргадаг 5 том алдаа -ны тухай бичих хүсэлтэй байна.
5. Буцаж холбогддоггүй.
Бид ямар нэгэн сургалт семинарт суугаад эсвэл энд тэнд явж байгаад
зөндөө хүмүүстэй танилцаж нэрийн хуудсаа солилцдог боловч эргээд
холбогдох гэхээр эвгүйцэээд, санаа зовоод буцаж холбогддоггүй. Дараа нь
нэг л мэдэхэд хэрэгтэй, хэрэггүй, таних, танихгүй баахан нэрийн хуудас
цуглаад, хаях хэцүү, хадгалах хэцүү болсон байдаг. Тиймээс нэрийн
хуудсаа эсвэл утасны дугаараа солилцсон хүмүүстэй буцаж холбогдож байх
хэрэгтэй. Хэрвээ эргэж холбогдохгүй бол утасны дугаар нэрийн хуудсыг нь
хэзээ ч битгий авч бай.
4. Өөрийгөө сайн танилцуулж чаддаггүй.
“Өөрийгөө бусдад хэрхэн танилцуулах вэ гэдэг маш чухал. Үүнд байнгын дасгал сургуулилт хэрэгтэй.”
Бидний зорилго бол танилцаж байгаа хүнийхээ сонирхолыг татаж чаддаг
байх хэрэгтэй. Үүнд анхны сэтгэгдэл маш их нөлөөлдөг. Бидэнд өөрийгөө
сайн танилцуулж анхны сэтгэгдэл үлдээх ердөө 15 хан секунд байдаг. Энэ
15 секундэд өөрийгөө хэн бэ, юу хийдэг вэ, хйиж байгаа зүйл тань ямар
ашиг тустай, мөн түүнийгээ батлах.
Хэрвээ та өөрийгөө танилцуулж байгаа тэр хүндээ таалагдаж чадвал
тухайн хүн “үүнд миний оролцоо юу байна” гэдгийг шууд бодож эхэлдэг
учраас цааш холбогдох үүд хаалгаа нээдэг.
Анхы сэтгэгдэлд үлдээхэд нүүрний хувирал, гарын хөдөлгөөн, зогсолт
зэрэг бүгд хамаарахаас гадна нэрийн хуудсаа яаж хийсэн байна гэдэг
хүртэл тодорхой хувийг үзүүлдэг гэдгийг анхаарахад илүүдэхгүй.
3. Танилцах, нөхөрлөх хүмүүсээ зөв сонгоход цаг гаргаж чаддаггүй.
Яагаад зөв хүмүүсийг сонгоход цаг гаргах хэрэгтэй вэ гэвэл бид нэг
газраа байгаад байдаггүй. Гайхамшгийг өөрөөсөө хайж байгаа нөхцөлд бид
үргэлж өсөж хөгждөг. Тиймээс хугацаа өнгөрөх бүрт бидний танилын хүрээ
тэлж, бидний найз нөхөд ч гэсэн үүнийг дагаж өөрчлөгддөг. Зарим нэг нь
бидний амьдралаас бүр мөсөн гарч байхад зарим нэг нь бидний амьдралд
шинээр орж ирч байдаг. Тиймээс өөртөө цаг гаргаж байгаад шинээр
танилцах, үргэлжлүүлэн нөхөрлөх хүмүүсээ үе үе ялгаж салгах хэрэгтэй.
Таныг дэмжих, өсөж хөгжүүлэх, танд үлгэр дуурайл үзүүлэх, зорилгодоо
хүрэхэд туслах, урам өгөх, ментор болж чадах тийм хүмүүсийг сонгож
танилцах мөн тийм хүмүүстэй харилцаагаа үргэлжлүүлэн, батжуулж байх нь
зүйтэй.
2. Төлөвлөгөөтэй ажиллаж чаддаггүй.
“Сайн төлөвлөгөө яг л замын зурагтай адил. Хүрэх газрыг
тодорхой заахаас гадна ихэвчлэн хамгийн зөв гэх замыг зааж өгдөг.”-
Stanly H. Judd
Жишээлбэл энэ долоо хоногт би танилын хүрээгээ тэлж, нөхөрлөлөө батжуулахын тулд
-Хамаатан садан, ойр дотныхоо 5 хүнд захиа бичиж мэнд усаа мэдэлцэнэ.
-Шинээр нэмж танилцсан 5 хүнтэй буцаж холбогдоно
-Өмнө нь танилцаж байсан 5 хүнтэй дахин холбогдоно
-Танилцах хүсэлтэй байгаа 5 хүнийг ямар нэгэн аргаар хайж, олж холбогдох г.м. төлөвлөгөөтэй ажиллаж сурах.
Ихэнх хүмүүс нийт цагийнхаа 14%-ийг нөхөрлөлөө батжуулж, танилын
хүрээгээ тэлэхэд зарцуулдаг. Харин амжилттай яваа хүмүүс 54% -ийг
зарцуулж чаддаг гэдгийг судалгаагаар гаргажээ. (Үүнд ойр дотны хүмүүс,
хамаатан садан бүгдийг оруулдаг.)
1. Бусдыг ашиглах, бусдаас авахаа зорилгоо болгодог.
“Хэрвээ та бусдад хүссэнийг нь олж авахад хангалттай
тусалж чадвал та өөрийнхөө амьдралд хүссэн болгоныгоо олж авч чадна.” –
Zig Ziglar
Үүний оронд өгөхийг зорилгоо болгож сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл
бидний амьдралын зорилго бусдаас авах, бусдаар хайрлууулах, бусдаар
туслуулах биш харин бидний амьдралын зорилго бол бусдад өгөх, бусдад
туслах, бусдыг хайрлах, бусадтай хуваалцах, бусдад үйлчлэх, бусдын үнэ
цэнийг өсгөхөд туслах, бусад зүйлсийг үнэ цэнэтэй болгоход чиглэх
хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хэн өгч эхлэнэ тэр хүн түрүүлж хождог.
Өгснөөр олзын хаалга нээгддэг.
Бусдад өгснөөр, өгснөөсөө илүүг буцааж авдаг гэдгийг мэдэх хэрэгтэй.
Өг, өг, өг.
Амжилттай яваа бүх хүмүүс өөрт байгаагаа бусдад өгч, бусадтай хуваалцдаг. Тийм ч учраас тэд амжилттай байдаг.
АМЖИЛТЫН ТАРНИ
Бусдад өгч чадснаар, өгснөөсөө илүүг буцааж авдаг гэдгийг би мэддэг учраас бусдад хангалттай өгч байна!
Эх сурвалж: http://www.ukatumur.com/