Тэгвэл энэ 12 сарын 15-нд Heineken брэнд өөртэй итгэлтэй, авхаалжтай, амжилттай, хээнцэр төрхөөрөө ялгарсан Монгол залуусаа James Bond“Man of the World”дээд зэргийн шинэ жилийн тусгай үдэшлэгтээ урин хүлээн авлаа.
Энэ үдэш бүгд 007 нууц ажиллагааны гол дүр байсан бөгөөд тэр дундаа Heineken брэнд хэрэглэгч дундаасаа “Дэлхийн залуу”-гаа олсон сонирхолтой аялалын эзнээр Гэрэлхүү тодорлоо. Тэрээр гэргийн хамт James Bond-ын хот Лондонгоор аялах эрхээр шагнуулсан нь уг хүлээн авалтын онцлох үйл явдал байв. Гэнэтийн бэлэг, авъяаслаг дуучдын гайхам хоолой,тусгай DJ нарын зогсолтгүй оргилох хөгжмийн цуглуулга бүхэлдээ зочдын шинэ ертөнцийг нээн мэдрэмжийг тэлж байлаа.