Хуулийн төсөлд татварын хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон ойлголтын зөрүү байдгийг арилгах нэмэлт өөрчлөлтийг тусгасан байна.
Өөрөөр хэлбэл, “ татвар ногдох их хэмжээний орлого” гэдгийг хэрхэн тооцох талаар татвар, цагдаа, прокурорын байгууллага хооронд ойлголтын зөрүү үүсдэг. Үүнээс болж татвар төлөөгүйтэй холбоотой эрүүгийн хэрэг цагдаа, прокурорын шатанд хэрэгсэхгүй болох тохиолдол гардаг байна.
Тиймээс Сангийн сайд Ч.Улаан энэ ойлголтын зөрүүг нэг тийш шийдэх хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай шийдвэрлэж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.