Дээрэмчин эртэй хамт олон адал явдлыг туулж, алуурчин болно гэж зүтгэдэг бяцхан Матильдагийн дүрээр амжилтын гараагаа эхэлсэн жүжигчин Натали Портман Францын алдарт Dior-ын үнэртэнг сурталчилжээ.
Үргэлж амжилтын оргилд хүрч, гялалзаж яваа бүсгүйчүүдийн нүүр царайгаа болгодог тус брэндийн Miss Dior нэртэй хамгийн сүүлийн гаргасан шинэ үнэртэнгийн зар сурталчилгааны зураг авалт дуусч, шинэ зурагт хуудас болон видеогоо олонд хүргэж эхэлсэн байна.
Видеог ЭНД дарж үзнэ үү.
Т.МӨНХТҮВШИН