Ноён хутагтын 130 насны ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Ноён хутагтын 130 насны ойг тэмдэглэнэ

Өвөрхангай аймгийн ЗДТГ, Богд сумын ЗДТГ, нутгийн зөвлөл хамтран Монголын Сайн Ноён хутагт Содномцэрэнгийн (ард олонд Өршөө багш хэмээн нэрлэгдсэн) мэндэлсний 130 жилийн ойг, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамтай хамтатган тэмдэглэхээр болжээ. Ноён хутагт нь 1882 онд одоогийн Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт харьяалагдаж, таван насандаа авьяас билгээ нутгийн ардуудад үзүүлж байжээ. Тэрээр 13 тамгатай хувилгаан байсан гэнэ. Энэхүү ойн баярын хүрээнд Өршөө багшийн  нэрэмжит хийдийг энэ сарын 20-ний өдөр нээж, сум болон аймгийн музейд түүний эдлэж хэрэглэж байсан зүйлийг дэлгэхээр болжээ. Мөн “Өршөө багш” хэмээх  дурсамжит номыг бүтээсэн байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж