Сонгуулийн тогтолцоог нэг мандаттай 76 тойрог болгож хуульчилсан ч хэн, хэрхэн сонгуульд орох үйл явц дуусаагүй л байна. Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлж, УИХ-аар хүлээн авсан жагсаалтын /пропорциональ/ 28 мандатын хэдийг нь нийслэлд, хэдийг нь аймагт шилжүүлэхээ тэд энэ долоо хоногт эцэслэнэ. Сарын өмнөх байр сууриар бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг жагсаалтаас тойрог руу шилжин ирэх 28 мандатын 14-ийг Улаанбаатар хотод, үлдсэнийг аймгуудад хуваарилах нь зөв хэмээн үзсэн бол УИХ дахь МАН-ын