Сонгогдож чадахгүй бол тойргийн буруу биш | News.MN

Сонгогдож чадахгүй бол тойргийн буруу биш

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Сонгогдож чадахгүй бол тойргийн буруу биш

Сонгогдож чадахгүй бол тойргийн буруу биш

Ирэх зургадугаар сарын 29-нд тов нь зарлагдаад байгаа УИХ-ын ээлжит сонгууль ямар ч гэсэн хугацаандаа явагдах нь тодорхой боллоо. Сүүлийн хоёр удаагийн /2011, 2015 оны/ Сонгуулийн хуулинд тусгасан парламентын 76 мандатын 48-ыг мажоритар тогтолцоогоор, үлдсэн 28-ыг мажоритар тогтолцоогоор авсан мандатын тоонд хувь тэнцүүлэн хуваах холимог тогтолцоо нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсанаар сонгуулийн санал хураах өдрөөс хоёр сар хүрэхгүйн өмнө Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж, шинэ парламентын 76 мандатыг мажоритар системээр сонгохоор болсон билээ. Хуулинд ингэж өөрчлөлт орсоноор хувь тэнцүүлсэн 28 мандатыг хэрхэн хуваарилах нь өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан асуудал байлаа. 28 мандатыг хэрхэн хуваах дээр Ардчилсан нам, Монгол ардын нам  гэсэн хоёр том нам тохироогоо хэрхэн хийх нь сонин байлаа. Хэн хэн нь өөрсдийн нам ашигтайгаар хуваах сонирхлоо илтээр илэрхийлж байсан ч эцсийн мөчид 14-ийг нь хөдөө аймгуудад, үлдсэн 14-ийг нийслэлийн тойрогт нэмж өгөхөөр болсон. Монгол ардын нам хөдөө орон нутагт дэмжлэг ихтэй гэж үзэн хөдөөд илүү хуваарилуулах, харин Ардчилсан нам  дэмжигч олонтой гэж үздэг нийслэлд хуваарилуулах сонирхолтой байсан.

Мандатаас гадна тойрогт харъяалагдах сум, дүүргийн  хуваарилалт хоёр намын дунд гомдол дагууллаа. Үнэндээ тойрог хуваарилах асуудлаар хоёр намын хэн хэн нь өөр өөрсдийн зургийг барин сүүлийн хэд хоног СЕХ руу гүйсэн нь үнэн. Төрсөн сум, дүүргээ, мөнгө хаян усалж байсан засаг захиргааны нэгжээ өөрийн нэр дэвших тойрогт харъяалуулах сонирхол эрхэм гишүүдэд байсныг УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс илчилж орхисон. Өнгөөр ялгасан газрын зураг гарган матрын нулимс унагаж байсан МАН тухайн үедээ өөрсдийн эрх ашигт нийсэн тойргийн зураг гаргаж байснаа мартсан бололтой. МАН-ын өвөг дээдсүүдийн хэлмэгдэлтэд өртөж байсан Хэнтийн буриад сумдын сонгогчид өөрсдийг нь дэмжихгүй учраас салган бусад тойрогт нийлүүлж явсан нь үнэн.

Сонгуулиар дамжуулан төрийн эрх барьж байгаа сонгогчдод өөрсдийг нь төлөөлөх төрийн түшээдээ сайн дураар сонгох эрх нь хадгалагдах учиртай болохоос сумынхаа гишүүн-ноёнтоныг үе улируулан сонгох учиргүй.

Сонгуулиар дамжуулан төрийн эрх барьж байгаа сонгогчдод өөрсдийг нь төлөөлөх төрийн түшээдээ сайн дураар сонгох эрх нь хадгалагдах учиртай болохоос сумынхаа гишүүн-ноёнтоныг үе улируулан сонгох учиргүй. Өнгөрсөн Пүрэв гаригт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар сонгуулийн тойрог, мандатыг баталсан тогтоолын төслийг МАН эсэргүүцэн маргааш өдөр нь УИХ-ын үйл ажиллагааг гацаасан нь “миний бөх уначихлаа, би энэ наадмыг үзэхгүй” хэмээн ширэв татдаг ноёны хатныг санагдуулж байна. Монгол улсын сонгон авсан ардчилсан нийгмийг баталгаажуулах нэг гол зүйл нь сонгууль гэдгийг мартсан түшээд парламентад олон байгаа нь тэрхүү тогтоолын төслийг хэлэлцсэн байдлаас харагдлаа. Үнэхээр ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллаж, цэгц шударга, ёс зүйтэй байж чадвал сонгогчид газар зүйн байршлаас үл хамааран сонгодог тийм л нийгэмд бид амьдарч байгаа.

Улс төрд босоо явж чадаагүй бол, сонгогчдын итгэлийг алдсан бол энэ нь тойргийн буруу яавч биш.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж