Хуучин дээлээ өмсөөд хүний шинийг сонгох уу?

Хуучирсан мэдээ: 2016.05.30-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хуучин дээлээ өмсөөд хүний шинийг сонгох уу?

Хуучин дээлээ өмсөөд хүний шинийг сонгох уу?

-Дээлний шинэ, хүний хуучныг биш эсрэгээр хуучин дээлээ өмсөөд, хүний шинийг сонгох ардын сэтгэл арвин байгаа нь эрх баригчдын нойрыг хулжааж байгаа нь нууц биш-

2016 оны сонгуулийн нэг том ажил жигдэрлээ. Хуулинд заасан хугацаагаар 2016 оны сонгуульд оролцох намууд нэр дэвшигчдээ тодруулж дууслаа. Намууд болон бие даагчид өнөөдөр /2016.05.30/ нэр дэвшигчдийн материалаа бүрдүүлэн, СЕХ-нд өгнө. СЕХ нэр дэвшигчдийн материалыг хянан үзээд цаад талын хугацаа нь зургадугаар сарын 6 гэхэд нэр дэвшигчдийн үнэмлэхийг олгох чигтэй байгаа талаар эх сурвалж хэлж байна.

Ээлжит сонгуулийн товыг зургадугаар сарын 29 хэмээн зарласнаас хойш ёстой юм юм болж, бужигнасны эцэст одоо л цэгцэрч байгаа нь энэ юм. Сонгуулийн хуульд өөрчлөлт орж, холимог тогтолцоог халж, цэвэр мажоритар системээр явахаар боллоо, эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байсныг 20 хувь болгон буурууллаа. Энэ хоёр гол өөрчлөлтийн улмаас улс төрийн намууд болоод нэр дэвшихээр зэхэж байсан олон хүний тооцоонд өөрчлөлт орж, тойргийн мандат олж авах эрхийн төлөө зарим нам дотроо хайр найргүй тулаан хийлээ.

Улс төрийн намууд нэр дэвшигчдээ зарлаж дууссан Баасан гаригийн 24.00 цагаас хойш хөвөрч байгаа мэдээллээс харахад бүх 76 тойрогт нэр дэвшүүлсэн нь Ардчилсан нам, МАН хоёр байна. МАХН 76 тойрогт нэр дэвшигч гаргана хэмээн шийр зааж байгаа ч сүүлийн хэд хоногт энэ намын дотор өрнөсөн “их дайжилт”-ын дараа тус намд тийм хэмжээний хүний нөөц үлдсэн эсэх нь эргэлзээтэй.

Шинэ парламентын оюуны чадавх үлэмж доошлох дүр зураг харагдаж байна. Улс төрийн намууд нэр дэвшигчдээ цаашдаа улс орны ирээдүйд нэмэр тус болохуйц ямар эрдэм чадалтай хүн бэ гэдгээс илүүтэй хэн нь олонд таалагдаж илүү санал авах вэ гэсэн байр сууринаас ханджээ.

Урьдчилсан байдлаар гарсан нэр дэвшигчдийн жагсаалтыг харахад хэд хэдэн зүйл тодорхой байна. Юун түрүүн, угаасаа Сонгуулийн хууль тойрсон өөрчлөлт МАНАН гэсэн тогтолцоог барин үлдэхэд чиглэгдсэн нь харагдаж байна. Хүчтэй, сул нэр дэвшигчдээ хоёр нам сөөлжүүлэн зоох бодлого барьжээ. Мэдээж ганц нэг гал авалцах “үхлийн тойрог” ч харагдаж байна. Ялангуяа Улаанбаатарын тойргуудад тэр өдрийн тэнгэр мэдэхээр азын шооны нүх шиг тойрог хэд хэд байна.

2012-2016 оны сонгууль хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент хэмээн түүхэнд үлдэх нь тодорхой боллоо. Одоо байгаа жагсаалтыг харахад ирэх парламент гарын таван хуруунд багтах тооны эмэгтэй сонгогдоно гэсэн таамгийг хийж болох юм.

Шинэ парламентын оюуны чадавх үлэмж доошлох дүр зураг харагдаж байна. Улс төрийн намууд нэр дэвшигчдээ цаашдаа улс орны ирээдүйд нэмэр тус болохуйц ямар эрдэм чадалтай хүн бэ гэдгээс илүүтэй хэн нь олонд таалагдаж илүү санал авах вэ гэсэн байр сууринаас ханджээ. Улс төрийн намуудаас гадна бие даагчдын бүлэг нэрээ мэдүүлээд байгааг бодолцох учиртай. Бие даагчдын иргэний зоригийг үнэлж байгаа ч өндөр цалинтай, тусгай хангамжтай үнэгүй дээд сургуульд өөрийгөө төлөөлөн хэн нэгнийг илгээх учиргүй гэдгээ сонгогчид энэ удаа илүүтэй ухамсарлах шаардлага харагдаж байна.

2012-2016 оны сонгууль хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент хэмээн түүхэнд үлдэх нь тодорхой боллоо. Одоо байгаа жагсаалтыг харахад ирэх парламент гарын таван хуруунд багтах тооны эмэгтэй сонгогдоно гэсэн таамгийг хийж болох юм.

Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь бие даагчдын бүлэг гэж хэлж болно. Сүүлийн хориод жил төр барьж ирсэн МАН-АН, дээр нь нэмээд МАХН гэсэн шошготой биш л бол өөр хэнийг ч хамаагүй сонгож азаа үзэх сонгогчид олон болсоныг, тэр дундаа нийслэлд, анзаарч харах ёстой. МАНАН-гийн эргэн нягтарсан нь ч үүнтэй холбоотой. Дээлний шинэ, хүний хуучныг биш эсрэгээр хуучин дээлээ өмсөөд хүний шинийг сонгох ардын сэтгэл арвин байгаа нь эрх баригчдын нойрыг хулжааж байгаа нь нууц биш. Алдуурч байгаа сонгогчдын энэ сэтгэл зүйг зөв залж чадсан нам, эсвэл хүн ирэх сарын 29-нд ялалтын тугаа мандуулна. Ялалтын тугаа өргөхийн тулд ямар ухаан зарах нь сонин байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж