Өвөрхангайн Баянгол сум жишиг сумаар шалгарав

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн Баянгол сум жишиг сумаар шалгарав

Өвөрхангай аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн жишиг сум, багийг анх удаа шалгаруулжээ.

Жишиг сум, багийн болзолыг тус аймгийн Баянгол сум хангасан байна. Тус сумыг Жишиг сумын батламж, 15 сая төгрөг, Арвайхээр сумын Дэлгэрэхийн 3-р баг, Уянга сумын Жаргалантын 1-р баг тус бүр 1.5 сая төгрөгөөр шагнагдсан байна. Аймгийн хэмжээнд ийнхүү жишиг сум, багууд тодорсоноор  нийгэм, эдийн засаг, бүтээн байгуулалт, бизнес хөгжил, хүн амын бодлого зэрэг асуудлуудыг журмын дагуу хэлэлцэж ажлын хэсэг шалгаруулсан гэнэ.

                                                       Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж