Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 3.5 тонн хог хаягдал гардаг. Энэ хог хаягдлын 80 гаруй хувийг дахин боловсруулах боломжтой ч гэлээ өнөөдөр 10 хүрэхгүй хувийг л дахин боловсруулж байна.
Тэгвэл Монгол Улс сүүлийн 10 жилд 40 орчим сая хуванцар импортолжээ. Хуванцар савны 90 хувийг БНХАУ, 10 хувийг БНСУ, АНУ, ОХУ-аас импортолсон байна.
Хатуу хог хаягдал нийт 2,610,300 тонн байгаагаас хуванцар хог 188,600 тонныг эзэлж байна. Үүнээс 55,800 тонн буюу 29.2 хувийг нь дахин боловсруулж байна.
Хүнсэнд хэрэглэх боломжгүй, стандартын шаардлага хангаагүй хуванцар сав урт хугацаанд хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тэр дундаа чихрийн шижин, арьсны өвчлөл, үргүйдэл, цаашлаад хавдрын өвчний суурь шалтгаан болдог гэдгийг ДЭМБ-аас анхааруулсан.
Хуванцар усны сав нь бодис, материалаасаа хамаараад 100-1000 жил задрахгүй байгаль орчныг бохирдуулдаг. Хуванцар нь хайлуулсан хийн нэгдэл бөгөөд хөрс, ус, агаарт маш хортой. Тодруулбал, озоны давхарга нэмэгдэх, хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлэх зэрэг их хэмжээний хор уршиг учруулж байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд хуванцар хаягдлыг дахин боловсруулах 24 үйлдвэр байдаг ба эдгээр үйлдвэрийн 10 хүрэхгүй нь дахин боловсруулалт хийдэг. Эдгээр үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 45 хувь нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн байдаг.
Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүд хог ангилан ялгаж, түүнийгээ дахин боловсруулж эхэлжээ. Мөн иргэдийг ч хогоо ангилан ялгахыг уриалж байгаа юм. Хогоо ангилж хийх тусгай зориулалтын хогийн сав гаргаж өгсөн байдаг улсын жишээ татвал Өмнөд Солонгос байна. Тус улсад хогоо ангилж хаяагүй тохиолдолд торгууль ноогдуулдаг. Хэрэв бид хуванцар хог хаягдлыг дахин боловсруулахад суралцаж, эрүүл аргаар дахин ашиглаж чадвал хүрээлэн буй орчноо, цаашлаад иргэдийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой юм.
Холбоотой мэдээ