Монгол Улсын хэмжээнд шинээр мэндэлж байгаа нярайн 60-80 хувь нь шарлалттай төрж байна. Шарлалт гүнзгийрэх юм бол тархи эмзэг болж, мэдрэлийн тогтолцоог эдгэшгүйгээр гэмтээдэг аюултай. Зарим эцэг эх нярайгаа хяналтын эмчид үзүүлэлгүйгээр, гэрийн нөхцөлд дур мэдэн шарлагын аппаратад оруулан, шарлалтыг нь хүндрүүлэх тохиолдол гарч байгааг эмч мэргэжилтнүүд сануулж байна.
Дөнгөж төрсөн нярайд гурав хоногийн дотор физиологийн болон эмгэгийн гэсэн хоёр төрлийн шарлалт үүсдэг. Физиологийн шарлалт 2-3 хоногт, эмгэгийн шарлалт 24 цагийн дотор илэрнэ. Тэгвэл 10 нярай тутмын 3–4 нь физиологийн шарлалттай төрж байгааг эмч нар хэлж байна.
Нярайн шарлалт нь эхийн идэж байгаа хоол хүнс, амьдарч байгаа орчин, эхийн суурь эрүүл мэнд гээд олон хүчин зүйлээс шалтгаалан үүсдэг.
Хэрэв шарлалт буурахгүй удвал тархи, мэдрэлийн тогтолцоо гэмтдэг эрсдэлтэй. Шарлалт бууруулах хамгийн чухал арга нь эхийн ангир уураг, хөхөөр хооллолт гэж эмч зөвлөлөө.
Эх нярай хоёр төрөх эмнэлгээс 1-2 хоногийн дараа гэртээ гардаг. Энэ үед нь эмч нар ээжүүдэд нярайн шарлалтаа хянах заавар зөвлөгөө өгөхөөс гадна өрхийн эмч нар тогтмол гэрээр хяналт тавьж байгаа юм.
Ээж аавууд хүүхдийнхээ шарлалтыг нүдэн баримжаагаар тогтоож болно. Тухайлбал ,
- Нүүр, толгойн хэсэг шар байвал – 1-Р БҮС
- Толгойноос хүйс хүртэл – 2-Р БҮС
- Гарын сарвуу, хөлний шагай хүртэл – 3-Р БҮС
- Алга, ул шар байвал ноцтой бүс хэмээн ангилж байна.
Гэтэл зарим эцэг эх нар нярайн шарлалтаа анзаарахгүй удах , цахим орчинд байгаа зар мэдээлэлд итгэж, дур мэдэн шарлагын аппаратад оруулах зэргээр алдаа гаргаж, хүүхдийнхээ эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байгааг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.
Нэргүй 2025-06-12 66.181.184.94
Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж, АНУ-аас АНУ-д амьдрах эрх авдаг.
Нэргүй 2025-06-12 66.181.160.97
1980-аад оны хүүхдүүд шарлалтгүй төрдөг байсан. Тэр үед хүнсний төрөл, хүртээмж одоогоос хамаагүй дор байсан!!
Нэргүй 2025-06-12 202.9.40.123
х***а манж атгаг арга гшүүд өөр өөрсдө санал өгч болно гэж шааж нэн л их гишүүнд өөрсдөө саналаа өгсөн нэртэй х***а манжууд х***а манж дэмжсэн санал өгнө шд айхтар л******д шүү. х***а манжууд аргаа бүр янз бүрээр өөрчлж гажигтдаг зэвхийнүүд.