"Монгол орны ундны усан дахь уран” бүтээл Төрийн соёрхол хүртэх үү?

"Монгол орны ундны усан дахь уран” бүтээл Төрийн соёрхол хүртэх үү?

"Монгол орны ундны усан дахь уран” бүтээл Төрийн соёрхол хүртэх үү?

Монголчуудын ураны талаарх ойлголт, мэдлэг маш муу. Үүнийг нь далимдуулан олон нийтийг айлгах сонирхол гадаад, дотоодын улстөрчдөд байдаг. Тэр хэрээр ч ураны төсөл урд өмнө урагшилж өгдөггүй байлаа. Учир нь, уран олборловол Монголд Чернобылийн эмгэнэлт түүхийг давтана гэсэн тархи угаалт Монголд сайтар хэрэгждэг. Тэгвэл уран хортой юу, үгүй юу гэдэгт хариулт өгсөн нэг чухал нэгэн бүтээл болох “Монгол орны ундны усан дахь уран” эрдэм шинжилгээний номыг МУИС-ийн химийн тэнхмийн эрхлэгч доктор проф. О.Болормаа, ШУА-ийг төлөөлөн квантын физикч эрдэмтэн доктор проф. К.Цоохүү нар хамтран туурвисан. Уг номын гол онцлог нь Монгол орны ундны усан дахь ураныг монгол эрдэмтэд анх удаа бие даан судласан явдал юм. Тэд 2012-2021 онд  хамтарсан судалгаа хийсэн байдаг.

Уг бүтээлийн ач холбогдол нь  УИХ-аар ураны гэрээг батлан, Францын “Орано”-той Монгол Улс хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад улстөрчдөд багагүй мэдлэг, ойлголт өгсөн ном болсон байна.

Ураныг газар дор уусгах олборлох том төсөл урагшаа хөдөлсөн, мөн Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн тэгш ой тохиосонтой холбоотойгоор "Монгол орны ундны усан дахь уран” эрдэм шинжилгээний номд Төрийн соёрхол хүртээхээр хэсэг эрдэмтэд Төрийн тэргүүнд ханджээ. Төрийн соёрхолыг аливаа улсын хөгжилд тус нэмэр болохуйц бүтээлд өгдөг. “Монгол орны ундын усан дахь уран” нь шинжлэх ухаан, байгаль орчин, эрүүл мэнд, эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон бүтээл мөн үү мөн.

Э.АРИУНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-12 103.212.119.237

дэмжиж байна. Эрдэм мэдлэг, шинжлэх ухаанаа өндөрт тавих нь чухал. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдийн бүтээлд Төрийн соёрхол хүртээх нь гарцаагүй биз ээ.

Avatar

demjilgui yaah ve 2025-06-12 59.153.112.108

Төрийн соёрхолыг аливаа улсын хөгжилд тус нэмэр болохуйц бүтээлд өгдөг. “Монгол орны ундын усан дахь уран” нь шинжлэх ухаан, байгаль орчин, эрүүл мэнд, эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон бүтээл мөн үү мөн.

Avatar

demjij bna 2025-06-12 59.153.112.108

Монгол орны маань ундны усан дахь ураныг монгол эрдэмтэд анх удаа бие даан судлаад гаргаад иржээ. Тэд 2012-2021 онд энэ судалгааг ул суурьтай удаан хугацаанд хийжээ. Физикч, химич мэргэжилтнүүд хамтран судалсан нь бүр ч давуу тал гэлтэй юм. Ганц эрдэмтэн биччихсэн бол элдвээр хардахсан. Бас х****л зүхэл амсуулчихаж болно гэж саная. Гэтэл физикч, химич эрдэмтэн мэргэдийг яалтай билээ. Нийлж байгаад ам таглах, муугаар бол, сайнаар бол ард иргэдээ ухааруулж ойлгуулах хамтын хүч юм биш үү.

Уран

Avatar

зочин 2025-06-12 202.70.38.91

Сайн ном болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж