МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид Даваа гаригт /2025.06.10/ хүргүүлсэн. Улмаар Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүдээр Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй холбоотой асуудлыг хэлэлцэж МАН-ын бүлэг Г.Занданшатарыг бүрэн дэмжихээ илэрхийсэн. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилуулах Ерөнхийлөгчийн саналтай тухайн өдөр танилцах шаардлагагүй гэж үзээд ТББХ-ны хуралдаанаас нэг цагийн завсарлага авсан. Ингээд өнөөдөр АН-ын бүлэг дахин хуралдаж, тус асуудлыг хэлэлцэж байна.
Тэгвэл хамтарсан Засгийн газар огцорсон ч МАН, ХҮН намын сайд нар бууриа сахиж, зөвхөн АН-аас томилогдсон сайд нарыг л сольж, нэмэх шийдэлд хүрч байгаа аж.
Өнгөрсөн 10 сарын хугацаанд хамтарсан засагт гурван намаас дараах сайд нар алба хашиж байсан. Харин эдгээрээс одоо АН-ын сайд нар шинэчлэгдэх нь. Огцорсон бүрэлдэхүүнд:
МАН:
- Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
- Зам тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан
- Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайдаар Ч.Номин
- Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг
- Сангийн сайдаар Б.Жавхлан
- Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
- Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
- Гэр бүл, нийгмийн хамгааллын сайдаар Л.Энх-Амгалан
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Н.Учрал
- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Б.Тулга
- Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан
АН:
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр
- Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр
- Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны даргаар Р.Эрдэнэбүрэн
- Аж үйлдвэр Эрдэс баялгийн сайд Ц.Туваан
- Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь
- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар О.Алтангэрэл
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.Одонтуяа
- Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүү
ХҮН:
- Шадар сайд Т.Доржханд /Худалдан авах, хөрөнгө оруулалт хариуцсан/
- Боловсролын сайд П.Наранбаяр нар ажиллаж байв.
3,595.72






















































Холбоотой мэдээ