ӨМӨЗО-ны Баян цагаан нуурын ус сүү мэт цагаан устай болсон нь Хятадын цахим орчинд шуугиан тариад байна. Шилийн гол хошуунд байх тус нуурыг алсаас ажиглавал нарны гэрэлд сүү мэт цагаан өнгийн ус мэлтэлзэж харагдан буйг цахим хэрэглэгчид онцлов. Зөөлөн сэвшээ салхи нуурын гадаргуу дээр долгион үүсгэж, ойр орчмын бэлчээрийн талбай ногоорон харагдах нь үлгэрийн ертөнц мэт дүр зургийг бий болгох аж.
Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар, Баян цагаан нь байгалийн шүлтлэг нуур юм.
Удаан хугацааны уур амьсгал, геологийн өөрчлөлтийн улмаас нуурын ёроолд кальцийн карбонат гэх мэт эрдэс бодис их хэмжээгээр хуримтлагджээ. Улмаар нуурын ус долгиолох үед нарийн ширхэгтэй эрдэс бодис нь усанд түрэгдэж өвөрмөц сүүн цагаан өнгөтэй мэт болгодог байна. Түүнчлэн, жил бүрийн зургадугаар сарын сүүлээс наймдугаар сар хүртэл борооны улирал, бэлчээрийн аж ахуйгаас шалтгаалан Баян цагаан нуур улам нүд салгахын аргагүй болдог байна.
3,595.72






















































Холбоотой мэдээ