Тайвань Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн уялдаа холбоог сайжруулах боломж бүрдэв

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Тайвань Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн уялдаа холбоог сайжруулах боломж бүрдэв

Тайвань Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн уялдаа холбоог сайжруулах боломж бүрдэв

Тайванийн Экспорт, импортын банкны санхүүжилтийн зээл болон Тайвань Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн уялдаа холбоог сайжруулах боломж бүрдэв

Тайвань Монголын бизнесийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Монголын зах зээлийн хөрөнгө санхүүжилтийн эргэлтийг сайжруулахын тулд Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн даваа гарагт Голомт банк, Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк зэрэг 5 арилжааны банкны төлөөллийг урин, уулзалт зохион байгуулж, тус Төлөөлөгчийн газрын цахим хуудаснаа шинээр нээн байршуулсан “Тайвань Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа болон санхүүжилтийн зээл” монгол хэл дээрхи булангийн тухай /https://www.roc-taiwan.org/mn/post/3325.html/ танилцуулга, мэдээлэл хийсэн ба банкуудын зүгээс энэхүү цахим хуудаснаа байршуулсан уг буланг өргөнөөр ашиглан, Тайванийн Экспорт, импортын банкны 20 сая ам.долларын үнийн дүн бүхий санхүүжилтийн зээлийг олон нийтэд таниулан сурталчилахыг уриалав.

Тус Төлөөлөгчийн газрын Дэд төлөөлөгч хатагтай Жой Янь Монголын эдийн засаг сэргэж, эерэг нааштай өсөлт гарсан тул 2017 онд Тайвань Монголын хоёр талын худалдааны нийт эргэлт 3 дахин өссөн. Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхийн тулд

“Тайвань Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа болон санхүүжилтийн зээл” буланг өөрийн цахим хуудаснаа шинээр нээн байршуулж, үүгээр дамжуулан

Монгол орны аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд бүрэн цогц мэдээлэл хүргэх боломж бүрдсэн агаад энэхүү булангаас Тайванийн Эксим банкны санхүүжилтийн

зээлийн журам, санхүүжилтийн зээлийн шугам бүхий арилжааны 5 банкны холбоо барих хүний мэдээлэл, хангалттай барьцаа хөрөнгөгүй Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд зориулан “Зээлийн батлан даалтын сан”-ийн тухай мэдээллийг авах боломж бүрдсэн хэмээв.

Тэрээр цааш хэлсэн үгэндээ Тайвань Монголын аж үйлдвэрлэлийн салбар нь харилцан бие биенээ нөхөж болохуйц шинж чанартай бөгөөд Монгол орон нь арвин баялаг байгалийн нөөцтэй, Тайвань нь түүхий эд боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дэлхийн улс орнуудад худалдаалах, борлуулах арвин баялаг туршлагатай тул хоёр талын бизнес эрхлэгчид хамтран ажиллах өргөн боломжтой. Тайванийн Эксим банкны санхүүжилтийн зээлээр дамжуулан, Тайвань Монголын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох, хамтран ажиллах боломжтой юм. Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид Тайванийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээс бүх төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд эсвэл Тайванийн аж ахуйн нэгж, компанид захиалга өгсөн хэдий ч бусад улс орноос бараа бүтээгдэхүүн импортоор худалдан авсан тохиолдолд Монгол Улсын арилжааны 5 банкаар дамжуулан, 100% хүртэлхи зээлийн санхүүжилт авах хүсэлт гаргах боломж бүрдсэн.

Мөн тус Төлөөлөгчийн газрын Дэд төлөөлөгч хатагтай Жой Янь нь тус Төлөөлөгчийн газрын цахим хуудаснаа шинээр нээгдсэн “Тайвань Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа болон санхүүжилтийн зээл” буланг цааш олон нийтэд түгээн, таниулан сурталчилахыг уриалав.        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж