Завхан аймгаас Улаанбаатарыг зорин ирж явсан нийтийн тээврийн автобус онхолдож осолдсон хэрэг хоёрдугаар сарын 13-ны өдөр гарчээ. Автобусны хөдөлгүүр Солонготын даваа орчимд ажиллахгүй зогссон учир зорчигчдоо өөр автобусанд шилжүүлэн суулгасан байжээ. Автобусны тормоз ажиллахгүй болж, өндөр газраас уруудахдаа хэд хэд өнхөрсний улмаас хоёр жолоочийн нэг нь нас барсан байна. Дэлгэрэнгүй
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газарт ирсэн мэдээллээр 118 мянган ахмад настанд “Насны хишиг” олгох нэрс гарчээ. Үүнээс 114 мянган ахмад өөрсдөө бүртгүүлж нэрээ баталгаажуулснаар банкин дээр очин мөнгөө авахаар болжээ. Харин үлдсэн дөрвөн мянган ахмад настан хараахан бүртгүүлж амжаагүй байна. Хоёрдугаар сарын 1-нээс хойш одоог хүртэл бүртгэлд хамрагдаж чадаагүй байгаа ахмадуудад дараа нь нөхөж олгох юм. Дэлгэрэнгүй
АТГ-аас явуулсан баривчилгааг хууль бус үйлдэл, хүний эрх зөрчсөн хэрэг гэж АН-ын бүлэг үзэж байна. Учир нь УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг байцаалт өг гэж дуудаад шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан гэж тэд мэдэгдлээ. Өмгөөлөгч нарыг нь байлцуулан байцааж байгаад өмгөөлөгчдийн эзгүйд баривчлан саатуулсан нь хүний эрхэд халдсан хэрэг гэж мэдэгдлээ. Дэлгэрэнгүй
Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдийн дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн, стандартын шаардлага хангасан нэгдүгээр ангиллын хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 55 мянган төгрөг байхаар тогтлоо. 2-4 дүгээр ангилалынх бол урамшуулал 50 мянган төгрөг байна гэж Засгийн газраас мэдээлэв. Дэлгэрэнгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өчигдөр /2017.02.22/ өргөтгөсөн хуралдаанаа хийлээ. Өргөтгөсөн хуралдаанаар Олон улсын валютын сан /ОУВС/-гийн хөтөлбөр, Авлигатай тэмцэх газраас өчигдөр УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг баривчилсантай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Дэлгэрэнгүй
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхимээс 2016 онд "Монголын эртний түүх" таван боть төслийг хэрэгжүүлжээ. Төслийн нээлт өчигдөр /2017.02.22/ Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болж, “Монголын эртний түүх” таван боть ном уншигчдын хүртээл болж эхэлсэн байна. Дэлгэрэнгүй
Малайзад хорлогдсон Хойд солонгосын удирдагчийн ах Ким Жун Намын үхэлд холбоотой байж болох Хойд Солонгосын Элчин сайдын яамны өндөр албан тушаалтныг эрэн сурвалжлах ажиллагааг Малайзын цагаадгийнхан эхлүүлжээ. Энэ хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаад байгаа эмэгтэйчүүд худалдааны төвд хэд хэдэн удаа хор цацах бэлтгэл хийж байсан тухай дурдсан бөгөөд Кимийн үхлийн шалтгааныг хоёр эмэгтэйн цацсан хорт бодисонд хордсон гэжээ. Дэлгэрэнгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол олгох тухай зарлиг гаргасан байна. Тэрбээр өчигдөр /2017.02.22/ дипломатуудад цол хүртээж, Алт, Мөнгөн гэрэгэ тэмдэг гардуулав. Дэлгэрэнгүй