Ирц хүрэхгүй болж, хурал тасалдав

Хуучирсан мэдээ: 2016.11.22-нд нийтлэгдсэн

Ирц хүрэхгүй болж, хурал тасалдав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ирц 50 хувьд хүрэхгүй болж, хурлын үйл ажиллагаа хэсэг хугацаанд тасалдлаа. Гэхдээ хурал зохион байгуулагчдын зүгээс байнгын хорооны даргад хандан “УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ирж явна, карт хийгээд ирцэнд оруулчих гэж хэллээ” гээд картыг нь хийснээр хурал хэвийн үргэлжилж байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хурал зохион байгуулагчдад хандан “УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан, Д.Эрдэнэбат, Б.Энх-Амгалан нарыг дууд” гэж үүрэг өгөөд байна. УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Ч.Хүрэлбаатар нар гадаадад томилолтоор ажиллаж буй аж.

Яг одоо байнгын хорооны хуралдаанд УИХ -ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Элдэв-Очир, Ц.Даваасүрэн, Б.Жавхлан, Т.Аюурсайхан нар оролцож байна.

Г.ДАРЬ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж