Долларын ханш өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Сонгуулийн өмнө 1965 болтлоо буурсан долларын ханш долдугаар сараас хойш үргэжилсэн өсөлт үзүүлсээр байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар долларын ханш 2145 төгрөгтэй тэнцээд байна. Экспортын орлого багасч, хөрөнгө оруулалт хасахтай гарснаас болж долларын ханш өссөөр байгаа бөгөөд Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдэл долларын ханшид нөлөөлсөн гэж буруутгах хүмүүс байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан төв банкны валютын нөөцийг хасахтай хэмээн зарласан нь эдийн засагт “түймэр” тарьж мэдэхээр байдал үүсгээд байгаа билээ.
Ингээд долларын ханш өнөөдрийн байдлаар ямар байгааг доорх хүснэгтээр харуулъя.
ХАНШИЙН ХАРЬЦУУЛАЛТ
USD АНУ-ын доллар |
Капитал банк | 2,110.00 | 2,130.00 |
Голомт | 2,115.00 | 2,131.00 |
КРЕДИТ банк | 2,111.00 13.00 | 2,131.00 11.00 |
ХХБанк | 2,117.00 2.00 | 2,133.00 2.00 |
ХААН | 2,115.00 2.00 | 2,133.00 2.00 |
Төрийн банк | 2,117.00 2.00 | 2,133.00 2.00 |
Капитрон | 2,118.00 4.00 | 2,134.00 2.00 |
Евро Ази | 2,133.00 | 2,137.00 |
East Eagle | 2,127.00 | 2,137.00 |
Уран уургач | 2,137.00 3.00 | 2,140.00 2.00 |
"Номин Карт" ББСБ | 2,135.00 | 2,145. |
Долларын ханш 2145 төгрөгтэй тэнцсэн нь төсөвт суулгаснаас 115 төгрөгөөр илүү гараад байна. Улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгөөр бодож суулгасан билээ. Одоогоор долларын ханш буурах боломж харагдахгүй байна. Эдийн засагчдын зүгээс долларын ханшийг өснө гэсэн урьдчилсан дүгнэлтийг хийж байгаа бөгөөд нь шалтгаан нь нийлүүлэлт нэмэгдэхгүй байгаа явдал. Ирэх оноос эхлэх Чингис бондын өрийг төлөөд эхэлбэл долларын ханш тогтворжино гэхэд хэцүү.
Учир нь Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтаас өөр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээгүй. Тэрч бүү хэл дотоодын хөрөнгө оруулалт ч буурсаар байна. Тиймээс долларын ханшийг тогтворжуулах талаар шинэ засаг яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болжээ. АН-ын экс дарга шиг долларын ханш 5000 болоогүй нь их юм гээд тавлаж суулгүйгээр ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж байгаа төгрөгийн уналтыг тогтворжуулах нь МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалт, одоо хийх ёстой ажил мөнөөс мөн билээ.
Б.ХОНГОР