УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын малчидтай уулзлаа. Бат-Өлзий сумын нийт газар нутгийн 80 гаруй хувь нь тусгай хамгаалалтын бүсэд багтдаг. Нутгийн иргэд хүссэн газартаа хашаа хатгаж, суурьшиж болдоггүй аж. Иймээс Бат-Өлзийн малчид газрын маргаантай асуудлыг өөрсдөдөө ээлтэйгээр шийдэж өгөхийг нэр дэвшигчээс хүслээ.
Тэгвэл МАН мөрийн хөтөлбөртөө 2020 он гэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хэмжээг 25 хувиас доошгүй хувьд хүргэнэ. Мөн газрын нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, газрыг ашиглах, эзэмших иргэдэд өмчлөх эрх зүйн харилцааг шинэчилж, эдийн засгийн эргэлтэд оруулна гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, байгалийн унаган төрхийг хадгалсан газар, цэнгэг усны нөөц томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийг хамгаалах юм.
ЭХ СУРВАЛЖ: МАН-аас нэр дэвшигч Я.Содбаатарын Сонгуулийн штаб