Эрүүл шинэхэн хүнс, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэх цаг мөч улам бүр ойртсоор л.
Хямд үнэ, өргөн сонголтоороо хэдийнэ Зүүн өмнөд Азийн орнуудын хэрэглэгчдийг татаад буй жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр болох “Имарт” нь БҮРЭН БАРААНЫ ХАЙПЕРМАРКЕТ тодотголтойгоор анхны салбараа ирэх 7-р сард нээлтээ хийхээр хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.
“Монгол хүн та 100 наслаг” уриан дор дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, борлуулалтыг дэмжих чиглэлээр олон ажил зохион байгуулж буйн нэг нь МҮХАҮТ-тай хамтран ажиллаж Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд экспортлох чиглэлээр 60 гаруй аж ахуйн нэгжийг хамруулан сургалт хийж, бүтээгдэхүүнээ танилцуулах боломжоор хангасны дүнд хэд хэдэн аж ахуйн нэгж сонгогдон хамтын ажиллагаа хэлэлцээрийн түвшинд явж байна.
Тэгвэл энэ удаад Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулан хүн амын эрүүл, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгын үүднээс Хүлэмжийн аж ахуй эрхлэгч “Мөнх Ногоон Тэнгэр” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Монгол орны газарзүй, цаг уурын нөхцөлд дасан зохицох жимс, хүнсний ногооны сортыг нутагшуулах, судалгаа шинжилгээ хийх чиглэлүүдээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
Ингэснээр Имартын хэрэглэгчид эх орны хөрсөнд ургасан, эрүүл бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах нөхцөл бүрдэх юм.
Д.ТӨВ