цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
30-нд нутгийн зүүн хэсгээр, 1-нд зарим газраар, 2,3-нд баруун болон төвийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говь талын нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.