Хамас бүлэглэлийн төлөөлөгчид Египетийн албаны хүмүүстэй хэлэлцээ хийснийхээ дараа Бямба гаригт (2025.04.26) Каираас буцаж ирсэн гэж тус бүлэглэл мэдэгдэв. Төлөөлөгчид Газын зурваст гал зогсоох талаар хэлэлцсэн байна. Өдгөө Газад Израилийн түрэмгийлэл үргэлжилсээр байгаа бөгөөд Египет зуучлагчийн үүргээ гүйцэтгэсээр байна.
Зуучлагчид таваас долоон жилийн хугацаанд эвлэрэх, Хамас барьцаалсан израильчуудаа суллах, байлдааны ажиллагааг бүрэн зогсоох санал тавьжээ.
Хамасын гаргасан саналд Газын зурвас дахь довтолгооны хонгил болон бусад цэргийн дэд бүтцийг сэргээхтэй холбоотой аливаа ажлыг эвлэрлийн үеэр зогсоохыг шаардсан гэж Арабын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн юм. Гэвч Ройтерс агентлаг Хамасын удирдлагатай хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн зөвлөхөөс иш татан мэдээлэхдээ тус бүлэглэл зэвсгээ хаяхыг зөвшөөрч чадахгүй гэжээ. Учир нь Израилийн талаас Хамас бүлэглэлийг зэвсгээ хаяж, тэмцлээ зогсоохыг хүсч байна. Улмаар Газын зурваст гал зогсоох хэлэлцээр хүндрэлтэй тулгарч болзошгүй байна.
Үүний зэрэгцээ Палестины хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ням гаригт Хан Юнис хот болон Газын бусад хэсэгт Израилийн дайралтаас болж зургаан хүн, түүний дотор хоёр хүүхэд амиа алдсан гэж мэдэгдэв.
Өнгөрсөн сард хоёр тал гал зогсоох хэлэлцээрийн явцад тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас Газын зурваст Израиль улс цэргийн довтолгоогоо дахин эхлүүлсэн. Газын эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр, Израиль анклав руу дахин халдлага үйлдэж эхэлснээс хойш 2111 хүн амь үрэгджээ.
Нэргүй 2025-04-28 64.114.211.81
alz duusga
cymitgly;? 2025-04-28 50.147.160.114
NZM lal ni ali ylcuin
www.cbr.com/Elle- fannings predator 2025-04-28 50.147.160.114
y
y 2025-04-28 50.147.160.114
Харуулах боломжгүй.