“Хангарди” шагайн харвааны тэмцээнд 1400 харваач цэц мэргэнээ сорьж байна

“Хангарди” шагайн харвааны тэмцээнд 1400 харваач цэц мэргэнээ сорьж байна

“Хангарди” шагайн харвааны тэмцээнд 1400 харваач цэц мэргэнээ сорьж байна

Монголын ард түмний наадгайн өв соёлын нэгэн чухал хэсэг болсон үндэсний шагайн харвааны тэмцээн өнөөдөр төв талбайн асарт эхэллээ. "Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнийг  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Шагайн харвааны холбоо хамтран зохион байгуулж байна.

Шагайн харваа нь дэлхий дахинд монгол түмний өв уламжлалыг сурталчилсан, эрчүүдийн ур ухаан, анхаарал сэрэмжийг шалгасан спорт билээ. Энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй гол зорилго нь зөвхөн харвах, өрсөлдөхөд бус, харин шагайн харваанд шингэсэн жудаг ёс, хүлээцтэй байдал, ахмад үеэ хүндэтгэх, хүүхэд залууст энэхүү спортыг сурталчлан таниулах, өвлүүлэх юм. Тэмцээнд ахмадын 28, өсвөр үеийн 28, идэрчүүдийн 114, нийт 171 багийн 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-04-28 202.126.90.85

Ажил албагүй улс байдаг юм байх даа, эдэнд бөхчингүүдээс дээрдэх юм байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж