Улаанбаатарт 21 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 21 хэм дулаан байна

2011 оны 06 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай,  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсэг,  Дорнод Монголын тал нутгаар  24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.

2011 оны 06-р сарын 30-наас 07-р сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд нутгийн зүүн хэсгээр, 1-нд зарим газраар, 2,3-нд баруун болон төвийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говь талын нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж