Д.Сумъяабазар олны өмнө гарч, өөрийгөө дөвийлгөв

Хуучирсан мэдээ: 2025.04.28-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар олны өмнө гарч, өөрийгөө дөвийлгөв

Д.Сумъяабазар олны өмнө гарч, өөрийгөө дөвийлгөв

Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар дуулиан шуугиан болсон "цавчаа" ногоон автобусны хэргийн дараагаар анх удаа олны өмнө гарав. Тэрбээр амралтын өдөр /2025.04.27/ Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойн баярын хурлын арга хэмжээнд оролцож, үг хэлсэн юм. Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Шүүх байгууллага Ж.Сүхбаатарыг хэргээс цагаатгаж шийдвэрлэсэн бол хотын дарга асан Д.Сумъяабазарын хувьд шүүх хуралд гэрчээр оролцож, хариуцлагаас мултарсан байдаг.

Нэг хэсэг олны өмнө гарахаас татгалзсан түүний хувьд Нийслэлийн МАН-ын хорооны ойн арга хэмжээний үеэр гарч ирсэн нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр "Ер нь нийслэлийн МАН-ын хороо 100 жилийн өмнө дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өрх гэрээ байгуулж, нийт 400 гаруй гишүүнтэйгээр улс төрийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд алдаа оноо, уналт босолт, хэлмэгдүүлэлтэд хамгийн их хэрцгийгээр өртсөн нь Нийслэлийн МАН-ын хороо. Үе үеийн олон дарга, тэргүүлж байсан сэхээтнүүд хэлмэгдүүлэлтэд гэр бүлээрээ, өөрсдийнхөө үр хүүхдээрээ хамгийн их өртсөн байдаг. Мэдээж дунд нь алдаа оноотой асуудал байна.

Цаашдаа хотын хөгжлийг их өөдрөгөөр харж байгаа. Эрх зүйн шинэчлэлийг 27 жилийн дараа хийж, Улаанбаатар хотын Үндсэн хуулийг батлуулж чадсандаа баяртай байна. Цар тахлын 2020, 2021 онд нөхцөл байдал хүндэрч, дэлхий нийтээрээ хотын удирдлага, Засгийн газраа эсэргүүцэж байсан.

Тэр мөрөөр нь тавьж туучихгүйгээр ямар ч байсан өвчин тахлыг алдахгүй байхыг хичээж, буруу хэлэх нь хэлж, аашлах нь аашилж, нулимуулахаас өөр аргагүй бодлогоор хүнд үеийг давж байсан. Дэлхийн томоохон хотууд тусгай статустай, чиг үүрэгтэй байдаг. Улаанбаатар хотод эрхийг нь өгч, хариуцлагыг нь үүрүүлж байх ёстой. Санхүү мөнгөний эх үүсвэр хуулийн дагуу зөв босч байж хотын тулгамдсан асуудлыг шийднэ. Хотын газар доорх дэд бүтцийн 80 гаруй хувь нь хуучирсан. Бид газар дээрх хотыг л яриад байгаа. Засгийн газрын дэмжлэгээр нийслэлийн тулгамдсан асуудлууд үе шаттай шийдэгдэнэ. Мөрөөдөж болохгүй л дээ. Би мэдээж стандарт бус шийдвэрийг тухайн үед гаргаж байсан. Тухайн үед нийслэлийн МАН-ын хороо орон нутгийн сонгуульд 34 суудал авч, үнэмлэхүй санал авч байсан. Их олон зүйлийг бодож, намайг ажил авахад 1.6 их наяд төгрөгийн урт хугацааны өр төлбөртэй явж байсан. Мөн 190 орчим тэрбум төгрөгийн он дамжсан өр төлбөртэй, хөрөнгө оруулалтын төсөв 29 тэрбум байсан. Энэ мөнгөөр юу хийж амжуулах вэ. Эрх зүйн шинэчлэлийг хийхээр хууль эрх зүйн түгжээг тайлахаар шийдсэн" гэж өөрийн хийсэн ажлаа дөвийлгөөд амжив.

Тэрбээр өмнө нь /2025.02.25/ ногоон автобусны хэргийн шүүх хуралд гэрчээр оролцохдоо "Нийслэлийн нийтийн тээврийн газрын ажил урагшаа явахгүй байна, ажил нь унасан гэж олон хүн хэлж ярьж байсныг жирийн ард иргэд хүртэл шүүмжиж байсан. Тэгээд Ж.Сүхбаатар сайд надад Ц.Жавхлантбаатарыг санал болгож, цагдаа хүчний байгууллагад ажиллаж байсан тул хотын замын хөдөлгөөнийг сайн мэдэх хүн тул энэ хүнийг томилж өгөөч гэх саналыг тавьсан. Миний хувьд энэ саналыг нь хүлээн авч, ажил нь сайжрах болов уу гэж Ц.Жавхлантбаатарыг томилсон. Би "Тэнүүн-Огоо" компанийн эхний 20 автобус орж ирсэн гэдэг мэдээлэлтэй байсан. Түүнээс биш хүлээн авсан гэдгийг мэдээгүй. Евро 2 хөдөлгүүртэй автобус авсан гэдгийг бүр  ч мэдээгүй. Ямар ч байсан ногоон автобус ирж байгааг сонссон. Ногоон автобус худалдан авах, нийлүүлэх ажилд оролцоогүй.

Энэ асуудлыг тухайн үеийн төсвийг ерөнхийлөн захирагч хариуцаж байсан. Надад эрх шилжүүлсний дагуу захирамж гаргаж, ажлын хэсэг томилсноор миний ажил дууссан.

Бусад асуудлыг Сүхээ сайд хариуцан ажилласан. Захиалагчийн хяналтыг нийслэлийн Нийтийн тээврийн газраас тавьж байсан. Би Ц.Жавхлантбаатарт "Болгоомжтой байгаарай. Янз бүрийн юманд орооцолдов" гэж хэлж байсан. Би Ц.Жавхлантбаатарыг ажлаа Ж.Сүхбаатар сайдад танилцуулж байсныг мэдэж байсан. Эцсийн шийдвэрийг сайд гаргах учраас ажлаа танилцуул гэдэг байсан. Нийслэлийн төсөвт тусгасан бол энэ ажлыг хариуцах байсан. Намайг Москва яваад ирэх хооронд миний төсвийг задлаад хаясан байсан учраас энэ ажилд оролцоогүй гэж мэдүүлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж