Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд ой хээрийн түймэр гарсны улмаас олон малчин өрх орон гэр, малаа алдаж, багагүй хохирол амсаад байгаа юм. Тэдэн сэтгэл санааны болон эд материалын туслажм үзүүлэх аян Монгол орон даяар эхлээд байгаа юм. Тиймээс байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэр орон, эд хөрөнгө, эрүүл мэндийн хохирол амсаад буй Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэдэд Ардчилсан залуучуудын холбооны гишүүд дэмжигчдийн цуглуулсан хандивыг сумын удирдлагад хүлээлгэн өглөө.
О.САР