Канье Уэст Кимийн зургийг хараад дурлажээ

Хуучирсан мэдээ: 2014.07.05-нд нийтлэгдсэн

Канье Уэст Кимийн зургийг хараад дурлажээ

Рэппэр Канье Уэст найман жилийн өмнө реалити од Ким Кардашианы Парис Хилтонтой хамт авахуулсан зургийг хараад анх дурлаж байжээ. Дараа нь Канье Уэст 2007 онд Ким Кардашиантай уулзах үеэрээ “Би чамтай заавал гэрлэнэ” гэж хэлж байсан гэнэ. Гэтэл Канье Уэст, Ким Кардашиан хоёрын харилцаа дөнгөж 2012 онд олны өмнө ил болж, өнгөрсөн тавдугаар сард гэр бүл болсон билээ. Мөн саяхныг хүртэл хэвлэлээр тэдний бал сар үргэлжилсээр байгааг шуугисаар байлаа. Дуулиант хосууд Норт Уэст нэртэй нэг настай охинтой юм.

Реалити од Ким Кардашиан өмнө нь 2011 онд сагсан бөмбөгийн од Крис Хамфристай гэрлэж байсан билээ. Хосуудын хамтын амьдрал ердөө 72 хоногийн дараа салалтаар өндөрлөсөн юм.

Б.АНХТУЯА

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж