Роналду Германы эсрэг тоглоно

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

Роналду Германы эсрэг тоглоно

Дэлхийн хоёр удаагийн шилдэг хөлбөмбөгч, Португалын шигшээ багийн ахлагч Криштиан Роналду Германы эсрэг хийх тоглолт бэлэн гэдгээ мэдэгдлээ. ДАШТ-ий G хэсгийн Герман болон Португалын шигшээ багийн тоглолт өнөө шөнө 00:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ эхэлнэ.

Криштиан Роналду ДАШТ-ий өмнө зүүн өвдөгний гэмтлийн улмаас шигшээ багаасаа тусдаа, ганцаарчилсан бэлтгэл хийж байсан юм. Роналду ДАШТ-ээс ердөө долоон хоногийн өмнө шигшээ багийнхаа үндсэн бэлтгэлд нэгдсэн ч дахин өвдөгний бэртлээ сэдрээсэн юм. Гэхдээ Роналдугийн гэмтэл нь эдгэрсэн гэж үзсэн тул 2014 оны ДАШТ-ий анхны тоглолтоо  Германтай хийхэд бэлэн болсноо зарлалаа. Герман, Португалын шигшээ багийн тоглолт тун үзүүштэй болох нь тодорхой боллоо. 

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж