Клинтон Америкийн тусламжийг амлав

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Клинтон Америкийн тусламжийг амлав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Каирт айлчлахдаа Египетийн эрх баригчдад хандан ардчилалын үйл хэргээ үргэлжлүүлэхийг уриалав. Үүний зэрэгцээ Египетийн ерөнхийлөгч цэргийнхний эсрэг зогссон ээлжит үеээ буултаар төгсгөлөө.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Египетэд айлчлахдаа ардчилалын үйл хэргээ үргэлжлүүлэхийг уриалав. Төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн бямба гаригт ерөнхийлөгч Мохаммед Мурситэй уулзсаны дараа ардчилсан үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь чухал гэж мэдэгдлээ. Египетийн эдийн засагт туслахаар амлахдаа “хоёр орны стратегийн сонирхол нь олон асуудалд зөрөлдөөнтэй байгаа ч зарим зүйл дээр нийцэж байна” хэмээн тэр тэмдэглэв.

Клинтоныг Каирт айлчлах үеэр “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний эсрэг талынхан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Төрийн нарийн бичгийн даргын буух зочид буудлын дэргэд цугларсан мянгаад хүн Исламын намуудад америкчууд дэмжлэг үзүүлж байгааг эсэргүүцжээ. Мөн түүнийг Александрия хотод айлчлах үеэр машиных нь цувааг улаан лооль, хоосон лонх ба шаахайгаар шидэлжээ. Цугларсан олон “Моника” гэж хашгирч байсан нь нөхрийнх нь сексийн дуулианыг сануулж буй хэрэг аж.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж