Цэвэрлэх байгууламжийг хүлээлгэн өглөөХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл Энтертайнмент 2011-10-03“Тогтвортой амьжиргаа II” төслийн хүрээнд “Азийн зөн” ХХК Төв аймгийн Заамар сумын төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийн засвар, шинэчлэл, тус аймгийн Аргалант сумын эмнэлгийн бохир ус цэвэрлэх байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэж, “Ногоон технологи” бүхий АНУ-ын Bio- microbics корпорацийн цэвэрлэх байгууламжийг суурилуулан өнгөрсөн долоо хоногт ашиглалтад хүлээлгэн өглөө. Эдгээр байгууламж нь биологи, биохими болон физикийн аргуудыг хослуулан бохир ус цэвэрлэх технологи бөгөөд хүрээлэн буй орчны эрүүл, аюулгүй байх нөхцлийг бүрэн хангасан, төгс шийдэл бүхий технологи ажээ. Мөн тус сумын “Жавхлант” малчны бүлэгт атаршсан 10 га талбайг малын тэжээл тариалах зорилгоор хашиж хамгаалахад 5.650.000 төгрөг, сумын сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжид 5,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Төв аймагт энэ онд “Тогтвортой амьжиргаа II” төслийн хүрээнд “Сэртэн”, “Шар ямаат” малчны бүлэгт тус бүр 15 га газар малын тэжээл тариалахаар хашиж хамгаалахад зориулан 7,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг төслийн Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага бүрэлдхүүн хэсгийн хүрээнд хийжээ. Архуст суманд 90 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл