Хятадын Шандун мужийн Жинан хотын амьтны хүрээлэнгийн гурван ихэр бамбар өнгөрсөн долоо хоногт жуулчдын өмнө ил гарчээ. Бамбарууд ээжийнхээ “удирдлага”-н дор анх удаа жуулчидтай “уулзсан” нь энэ юм.
Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд зургаан настай Бангладеш бар “Цон цон” анх удаа ээж болон хоёр эм, нэг эр бамбар төрүүлсэн. Бамбаруудын хоёр эм нь цагаан өнгөтэй аж. Өдгөө бамбарууд эрүүл саруул өсөн торниж, хүмүүсийн хайрыг татсаар буй юм.
Эх сурвалж: CCTV