Иргэнийнхээ эрхийг "хязгаарлах" Ши Жиньпиний технологи | News.MN

Иргэнийнхээ эрхийг "хязгаарлах" Ши Жиньпиний технологи

Иргэнийнхээ эрхийг "хязгаарлах" Ши Жиньпиний технологи

Иргэнийнхээ эрхийг "хязгаарлах" Ши Жиньпиний технологи

Хятадын эрх баригчид тус улсын олон зуун сая интернет хэрэглэгчдийг хэн нь хэн болохыг нэг бүрчлэн хянах арга хэмжээг авсаар байгаа билээ. Үүний нэг нь тус улсын Үйлдвэрлэл харилцаа холбооны яамнаас гаргаж буй шинээр үүрэн телефоны хэрэглэгч болж байгаа хэрэглэгч бүрийг царай таних технологиор бүртгэх шинэ журам аж. Энэхүү журмыг анх есдүгээр сард хэлэлцэн баталсан бөгөөд өчигдрөөс /2019.12.01/ хүчин төгөлдөр болж албан ёсоор мөрдөгдөж эхэлжээ.

Тус улсын Засгийн газрын мэдэгдэлд энэхүү шинэ журмыг “Кибер орон зайд ард иргэдийн эрх ашгийг  хууль ёсоор хамгаалахын тулд уг журмыг гаргасан” хэмээн дурджээ. Гэвч ард иргэд үүнийг тийм ч сайшаалтайгаар хүлээн авахгүй байгаа бололтой. Ер нь Хятад улс нь хүн амын ерөнхий судалгааг хийхэд царай таних технологийг ашигласаар ирсэн. Тус улс нь царай таних технологи, хиймэл оюун ухааны салбарт дэлхийд тэргүүлэгч төдийгүй сүүлийн жилүүдэд энэ технологийг бүхий л салбарт ашиглахыг эрмэлзэж, хүн бүрийн үйлдлийг “хянахыг” хичээж байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Хятад улс ард иргэддээ үзүүлж харуулахыг хүсэхгүй байгаа мэдээлэл, контентуудыг цахим орчинд хатуу цензур тавьж хянан, устгадагаараа алдартай билээ.

Өмнө нь бол тус улсад үүрэн телефоны хэрэглэгчээр бүртгүүлэх буюу шинээр сим карт авахад бусад улс орнуудын адил иргэний үнэмлэх, цээж зураг шаардлагатай байсан бол шинэ журмын дагуу иргэний үнэмлэхний мэдээллийг баталгаажуулахын тулд нүүр царайгаа таниулах шаардлагатай болж байгаа юм.

Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр тус улсын эрх баригчдын олон жилийн турш хэлэлцэж байгаа цахим сүлжээнээс “хуурамч хаягтай хүмүүсийг ялган таних” ажлыг улам хөнгөвчилж өгөх юм. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд цахим сүлжээ хэрэглэгчдийг өөрийн хуудсандаа нийтлэл оруулахын өмнө тэр хүн заавал “жинхэнэ хаягтай” гэдгээ батлахыг шаардсан журмыг ч хэрэгжүүлж байв.

Оксфордын их сургуулийн Хятадын хиймэл оюун ухаан судлаач Жеффри Дин “Эрх баригчдын хэрэгжүүлж эхэлж буй нэр,  гар утасны дугаараа нууцалсан хэрэглэгчдийг хянах энэхүү бодлого нь аливаа кибер халдлага, цахим луйврыг таслан зогсооход бодитой хувь нэмэр оруулах маш зөв шийдэл юм” хэмээн тайлбарлажээ.

Энэ журмыг анх есдүгээр сард батлан олон нийтэд зарлахад цахим сүлжээ хэрэглэгчид онлайн орчинд хувь хүний мэдээлэл хэтэрхий их хадгалагдах нь тийм ч таатай зүйл биш гэж шүүмжилж эхэлжээ.

“Ард иргэд бид улам хатуу чанга хяналтан дор амьдрах боллоо. Эрх баригчид юунаас айгаад байна вэ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Өөр нэг хэрэглэгч “Өмнө нь хулгайч нар таны ямар нэртэйг мэддэг байсан бол одоо бүр таны ямар дүр төрхтэйг хүртэл мэдэх боломжтой боллоо шүү дээ” хэмээн нийтэлсэн нь олон мянган хүнд “таалагджээ”. Мөн зарим нь олон нийтийн санаа бодлыг сонсолгүйгээр бүхнийг “хүчээр” шийдэж байна, ингэснээр Засгийн газар иргэдийнхээ утасны яриаг төвөггүй чагнаж, тагнадаг болно гэх мэтээр гомдоллох хүмүүс цөөнгүй байгаа ч техник технологийн эрин зуунд байх л асуудал гэж хүлээж авч буй хэсэг ч байгаа юм.

Засгийн газраас 2017 онд улс орон даяар нийт 170 сая CCTV буюу хяналтын камер байршуулжээ. 2020 он гэхэд энэ тоог 400 сая болгох зорилт тавин ажиллаж байгаа ба одоо бараг энэ зорилгодоо хүрч байгаа гэж хэлж болно. Энэ зөвхөн хүмүүсийн үйлдийг хянах бус иргэн бүрийг цахимжуулж, үүгээрээ дамжуулан тэдний санхүүгийн байдал болон бусад олон төрлийн мэдээллүүдийг нь нэг дор багцалж, иргэдийг хэд хэд ангилан, үүнийхээ дагуу бодлого шийдвэрээ гаргах зорилготой асар том үндэсний хэмжээний мэдээллийн санг бүрдүүлж байна хэмээн тайлбарлаж байгаа юм.

Хүний эрхийн байгууллагуудын шүүмжилж буй өөр нэг зүйл нь Хятад улс энэ технологийг хүний эрхийг чөдөрлөхөд ашиглаж байна гэж үзэж байгаа юм. Нүүр царай таних технологийн тусламжтайгаар тэд салан тусгаарлагчид хэмээгддэг үндэстний цөөнхүүдийг амархан илрүүлдэг. Өнгөрсөн жил л гэхэд уг технологийг ашиглан 60 мянган хүнийг амжилттай илрүүлсэн гэж тоо баримтад дурджээ.

Ялангуяа олон мянган мусульман шашинт Уйгурууд болон бусад жижиг үндэстнүүд амьдардаг Хятадын баруун зүгийн Шинжан мужид камерын хяналтын систем илүү нягтаршилтай байдаг аж. Тэдний гадаад төрх, царайн онцлогоор нь амархан таньж илрүүлэн “албадан боловсрол олгох” нэрийдлээр тэднийг баривчлан саатуулж, тархийг нь угаадаг талаар мэдээллүүд сүүлийн үед хүчтэй яригдах болсон.

Энэ технологи нь ард иргэдийн өдөр тутмын амьдралд биеллээ олж, хүмүүс царайгаа уншаалаад л дэлгүүрт төлбөр тооцоогоо төлөх, амьтны хүрээлэн үзэх, их сургуульд элсэн ороход олон бичиг баримт бүрдүүлэхийн оронд ч царайгаа таниулахад л хангалттай болсон аж. Хэдийгээр энэ технологи нь маш олон хүний ажлыг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэх давуу талтай, аливаа цахим халдлагаас сэргийлэх зэрэг давуу талтай гэж байгаа ч энэ нь эсрэгээрээ цахим орчинд хувь хүний мэдээлэл ингэж ихээр хадгалагдах нь тэдний мэдээллийг зүй бусаар ашиглах, цахим луйвар газар авах эрсдэлтэй хэмээн иргэд сэрэмжилж байна.

Эх сурвалж: BBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-02 202.21.108.199

ХАРИН МАНАЙД ИРГЭНЭЭ ДЭЭРЭМДЭЖ ХУУЛЬ ЗӨРЧИГЧИД ДАРЛАГЧ АНГИ БОЛЖ ХУВИРЛАА. КАПИТАЛИСТ БИШ, КОММУНИСТ СОЦ Ч БИШ, АРДЧИЛАЛ БҮҮР Ч БИШ, ГАНСТЕРЫН НИЙГЭМ БОЛЖЭЭ.

Avatar

зочин 2019-12-02 122.201.31.25

саваагүй нохой саранд хуцаж байж баранд бариулав гэгчээр боловдоо???????? тэдний явдал бидэнд ямар хамаа байна нөгөө гөлгөө яалаа гэдэг шиг далай ламаас болж яалаа??????????

Avatar

Зочин 2019-12-02 59.153.112.177

Ингээд асар том машин механизм, эсвэл сүлжээ комьпютерийн нэг хэсэг болж байгаа юм. Одоо Бурханаас өгөгдсөн төрөлх шинж чанар хүн гэдгийг тань илэрхийлдэг хувийн эрх чөлөө, онцлог чанар, хараат бус байх эрх, сонгох эрх үүрд баяртай…. Дээрээс зохиосон программын дагуу ажилладаг апликейшин боллоо…

Avatar

Зочин 2019-12-02 108.61.75.128

傻逼作者

Avatar

Зочин 2019-12-02 103.57.95.194

Зөв шүү. Тэрбум гаран хүнийг тэжээж, ажилтай байлгаж, хянана гэдэг амаргүй ажил.

Avatar

Зочин 2019-12-02 202.21.116.130

Манайд үүнийг хэрэгжүүлбэл оркуудын оноо хасах руу *аах байлгүй

Avatar

зочин 2019-12-02 182.160.36.52

НЭГ ТЭРБУМ ХҮНИЙГ ТЭЖЭЭХ ЧАДВАРТАЙ ХЭМЖЭЭНД ХҮРЧ БАЙЖ ХҮНИЙ ЭРХ ЯРИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ МОНГОЛЧУУДАА, БИД 3 ХАН САЯ

Avatar

иргэн 2019-12-02 202.170.71.82

3 хан сай байж дотороо хуваагдах дуртайг яаана ирлиз х***а дөрвөд казакаар нь хуваагад л ялгаварлан гадуурхаа д л манайх нэрээ бүтэхгүй улс орон шүү ямар ид шидээр оршин тогтоноод байгаа нь их гайхалтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж