2014 онд өрнөсөн Хонг Конгийн залуусын Шүхрэн хувьсгалын үеэр Азийн Либерал Демократуудын зөвлөл хэмээх бүс нутгийн 10 гаруй орны ижил үзэл баримтлалтай улс төрийн намуудын нэгдэл болсон байгууллагын Залуучуудын холбоог удирдаж явсан би, журмын дагуу байгууллагыг төлөөлж үзэл бодлын дэмжлэг үзүүлэх, газар дээрх нөхцөл байдлыг ойлгохоор Хонг Конгийг зорив. Манай байгууллага олон намын эв санааны нэгдэлд суурилсан, олон талаас санхүүждэг тул нэг улсын гар хөл болдоггүй, хараат бус байр суурьтай гэдгийг онцлох нь зүйтэй.
Тухайн үед Англи, АНУ тэргүүтэй улс орнуудын турхирснаар гадныхны гар хөл боллоо, эх газрын үзэл баримтлалтай тэрслэх шаардлагагүй, залуус дэмий хийрхэж байна гэж шүүмжлэх бүлэг байв. Дэмжигсэд ч мөн цөөнгүй байсан. Уулзалтын нэг хэсэг нь Хонг Конгийн ардчиллын бэлгэ тэмдэг болсон нэрт өмгөөлөгч, хуульч Мартин Ли гуайтай ярилцах байв. 80 гаруй насыг зооглосон тэрбээр прагматик үзэлтэй нэгэн бөгөөд "Залуучуудын энэ тэмцэл Девид ба Голиафын үлгэр байж мэднэ. Гэхдээ хэн ялах нь чухал бус, хэрхэн тэмцэж байгаагаар нь үндэстэн итгэл найдвараа тэтгэдэг" хэмээсэн нь гүн сэтгэгдэл үлдээсэн билээ.
Үүнээс гадна Филиппиний залуучууд Дутерте ерөнхийлөгчийг эсэргүүцэх үед, Тайланд дахь цэргийн эргэлтийн үеэр өрнөсөн залуусын жагсаал, Мяньмарын залуусын оролдлого гээд олон жагсаал, хөдөлгөөнийг судлаж, ажиглажээ. Залуусын жагсаалыг органик бус, захиалгат, сэтгэлд хөөрлөөр хандаж байна, тэд бол цөөнх гэх хандлага дээр дурдсан бүгдэд л гарч байсан.
Хиймэл оюун ухаан, сошл сүлжээ ингэтэлээ хөгжсөн цаг үед жагсаалыг жагсаал биш болгож хувиргах амархан болсныг бид сүүлийн 3-4 удаагийн оролдлогоос харлаа. Үр дүнд нь нийгмийн итгэлцэл гэдэг зүйл үгүй болдог аж. Гэхдээ л хүн төрөлхтний түүхийн хамаг сайн сайхан байх, болох оролдлогыг дан жагсаал авчирсан байдаг. Урвуугаар ашиглагдаж анхнаасаа дордуулсан тохиолдол ч цөөн боловч бий. Жагсагчид мөн голдуу 20-иод насныхан л байдаг. Эрсдэл даах зориг, дэврүүн мөрөөдөл, хор шар гээд бүх шид нь бүрдсэн үе нь энэ нас байдаг бололтой. Та бидний 35 жил замнаж буй Ардчилсан хувьсгалын жасаалыг 20 настангууд л эхлүүлсэн шүү дээ. Санжаасүрэнгийн Зориг агсан л гэхэд 27 настай байв. Хэд, хэдэн жагсах оролдлогын дараа сарнилгүй бүтэн өрнөсөн Огцрох амархан жагсаалаас төрсөн хэдэн бодлыг доор сийрүүлвэл:
- Жагсах нь сонгуульд санал өгөхтэй адил л иргэний Үндсэн хуулиар олгогдсон оролцох эрх юм. Энэ энгийн ойлголтыг манай нийгмийн даргаасаа иргэн хүртэл бүгд ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой. Жагсаал нь гэвч вандализм, хүчирхийлэл, танхайрал байх ёсгүй. 20 гаруйхан насны омголон залуус гэхэд энэ тал дээр маш хашир хандаж, үг, хэл үйлдлээ сайн зохицуулсан нь үлгэр жишээ боллоо. Манай улсад үгээ цэгнэх, дуугаа хазаарлуулах, боомилох соёл хангалттай бий. Хэзээ ч зах зээлд бүрэн шилжсэн гэхэд хэцүү төрөөс нэг бол зөвшөөрлөөр, нэг бол мөнгөөр хамаатай хувийн хэвшлийнхэн, төсвийн цалинтай бүлгэм гээд төрийг шүүмжилж болохгүй хэсэг нь жин дарна. Үүн дээр нэмээд эрх баригч нам зөвхөн багаар ажиллах, 100% дэмжих, үг сөрж асуухгүй гэх мэт хатуу соёлтой. Ийм орчин нөхцөлд өөр үзэл бодолтой, байж жагсана гэдэг залуусын хувьд нэг болдын золиос, дэнчин юм.
- Жагсаал хүн дээр бус тогтолцоон дээр төвлөрөх ёстой
Ерөнхий сайдад шинээр нэр дэвшигч тодормогц, “Хүсээд байсан дүр чинь энэ хүн мөн үү?” гэх хандлагыг хариуцлагатай хүмүүсээс гарч байхыг харлаа. Энэ бол жагсагчдад хамаагүй хэрэг. Жинхэнэ жагсаалын дүрмийн дагуу дараагийн Ерөнхий сайд хэн ч гарсан мөн л ижил зарчмын, мэргэжлийн, ёс зүйн шаардлага тавигдах нь зүй юм.
Уг жагсаалыг ахуйн жижиг сэдлээс үүдэлтэй гэхээс илүү тогтолцооны төлөөх эрмэлзэл гэж харж байна:
– Ардчилсан засаглалын 3 бүрэлдэхүүн болох гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох байгууллагынхаа дээр гарч, эрэмбэ алдагдан (асуултанд хариулж, ажлаа тайлагнахаа байсан, гишүүд төсвийн асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болсон гэх мэт) байсныг залруулах эсэргүүцэл байсан. Мөн сөрөг хүчнийг нэхсэн хариуцлага байв. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн засаглал руу гулсах магадлалтай гэгдэж байсан таамаг няцаагдав.
– Дарга бүр дэргэдээ сувагтай, хэвлэлийн албатай болоод байсан сүүлийн хэдэн жилийн гажуудлыг эсэргүүцэж хэвлэлийнхэн маш олноороо нэгдэн бодит харилцаа шаардав. Хэвлэл мэдээллийнхэн гэх мэт нийгмийн институциуд анх удаа шахуу нэгдэж Ерөнхий сайдыг хэвлэл мэдээлэлтэй шууд ярилцахыг шаардсан гэх зэргээс тэднийг амилж эхлэв гэж үзэж болно.
– Мэдээж анх эхэлсэн шалтгаан болох орлогоо нотлох асуудал хамаарна.
Багцлан хэлбэл, өнөөдөр зөвхөн тэр, энэ хүнийг даргаас буулгахын тулд эсвэл дарга болгохын төдийхөн зорилготой мэт жагсаалыг битгий үнэлээсэй. Жагсаал бол засаглалын хяналт, тэнцлийг нэхсэн, хууль дээдлэх ёсыг шаардсан, нийгмийн инситуцидыг амилахыг уриласан үйлдэл байв.
- Жагсаал ёс зүйн босгыг өндөрлөв.
Улаанбаатар хотод, таны зэрэгцээ ертөнцөд жинхнээсээ өдөр тутмын амьдралд тулгарах гачаалаасаа болоод жагсах хангалттай бүлэг нийгэмд бий, тэднийг үгүйсгэх боломжгүй юм гэдгийг бид ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой. Хүүхдээ өвөл тэврээд оргүй эмнэлэгээс буцахдаа, “боржуур”-ыг нь хуулаад хаясан замаар хоёр хүүхдээ машинтай зам хуваан хөтөлж явахдаа, тог тасрах бүрийд, инфляци ихсэх бүрт засаж сайжруулах хүслээ хаа нэгтээ би илэрхийлмээр санагддаг л юм, гэтэл минийхээс илүү тулсан амьдрал бүр ч олон бий. Гэтэл Засгийн газар зөвхөн эерэг мэдээг л маш гоо сайхнаар түгээдэг, олон улсын статистик индексүүдийг няцаадаг. Урлаг соёлынхон тэргүүтэй нийгэмд нөлөөлөгч түүчээлэгсэд ч зөвхөн даргад үйлчилдэг болсон нийгэмд хүмүүс баримжаагаа бас итгэлээ алддаг. Бидэнд өдөр тутам тулгардаг маш олон шудрага бус тохиолуудын ядаж нэгд нь бид цэх зогсож, мөнгөний эх үүсвэрийг ганц удаа ч болов тайлагнахыг шаардсан нь 4 жил дамнан үргэлжилсэн авилгалтай тэмцэх ажлаас ч илүү жинтэй болов уу гэж бодож байна. Монгол хүний огшдог, нэгддэг хамгийн нандин мөч, бэлгэдлийг түүж аваад улс төрийн зорилготой гоё бүтээл хийдэг, түүгээрээ олон зүйлийн өнгийг сольдог, сарниулдаг технологи гаарсан жилүүд байлаа. Ихэнхдээ айдсаар, болгоомжлолоор талцуулдаг ийм цаг үед ард олон зөвхөн сонгуульд санал өгөх л зориулалттай бусдаар бол анхаарлыг нь хүссэн тийш сарниулдаг, утас барьсан хүн сүрэг төдий болсон нь харамсалтай. Ар араасаа шил даран гарах сэтгэл хиртхийлгэм цочир мэдээнүүд, аль нь ч улс орны болон хүний хөгжилд хэрэггүй анхаарал сарниулах зорилготой бөмбөлөг үүсчээ. Нэг ташаа мэдээний доор 10 хөлсөөр санал бичигч дарааллаж бичээд 10 СӨХ-н групп руу хуваалцахад л тэр мэдээ үнэн болохоор хачирхалтай цаг үед бид амьдарч байна. Цаашдаа хувийн хэвшил, хувийн хэвшлээрээ, урлаг соёлынхон зах зээлийн зарчмаараа, нэрээ, брендээ улс төртэй хутгалгүй авч явахын төлөө өрсөлддөг нийгэм болохын эхлэл гэж итгэж байна.
- Жагсаал тогтвортой байдлыг бусниулав уу?
Хөрөнгө оруулагчид тогтвортой дарга хүсдэггүй. Хөрөнгө оруулагчид харилцаж болохуйц, мэргэжлийн институц (яам) -тэй л тууштай ажиллахыг хүсдэг. Мөн хөрөнгө оруулагчдад төр залгамж халаатай нь (stability) чухал болохоос, нэг Засгийн газар нь удаан засаглах (longevity) нь чухал биш. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын тайланг гүйлгэж харлаа. Дэлхийд хамгийн их хөрөнгө оруулалт татдаг улсуудын дундаж засаглал нь 2.5-4 жил. Манай Засгийн газар сая дундаа сонгуулийн завсарлагатай 6 жил гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу.
Мега ч бай микро ч бай төсөл хөтөлбөрүүдийг бэлтгэх инситуцийг мөн онцолмоор байна. Өндөр түвшний хуульчид, нарийн мэргэжлийн техникийн экспертүүд, санхүүгийн олон зэмсгээр дагнан ажилласан мэргэжилтнүүд, стратгечид гээд өндөр түвшний баг бүрдэж байж нарийн тооцоолол, эрэмбэлэл хийж төслүүдийг хөрөнгө оруулалтанд бэлтгэдэг, танилцуулдаг. Энэ нөр их ажлыг бичиг цаасанд дарагдаастай бүтэн цагийн ажилтай төрийн албан хаагч хийж амжихгүй. Энэ төсөл бэлтгэх институцийг Монгол төр бэлтгэхгүй бол бид даргын циклтэй, даргын эрэмбэлсэн төслөөр хөгжлийн чигээ өөрчилсөөр л байх билээ. Ийм учраас улс төрчийн сонирхолд нь тааруулж мандат, чиг үүргийг тараалгүй (харамсалтай нь эрчим хүчний реформ, ГШХО мандатыг олон хуваасан), үндсэн институцийг бэхжүүлэх, чадавхжуулахад анхаарах ёстой. Өмнөх Засгийн газрын бас нэг алдаа нь нүүрсний үнэ өндөр жилийн тансаг төсвийг батлахдаа ч, нийслэлд их төсөв хуваарилахдаа ч хүнээ голд нь зураглаж төсвөө хэлэлцсэнгүй. Монгол хүний эрүүл амьдрах, монгол хүүхдийн сурах, хөгжих, тэлэх, дэвжих орон зай огоорогдсон нь харамсалтай байв.
Тэгэхээр хариулт нь, жагсаал тогтвортой байдалд нөлөөлөөгүй. Учир нь Даргыг давсан циклтэй институц бий болгох нь л жинхэнэ тогтвортой байдал билээ.
***
Нэг Казахстаны бололтой инстаграм хаягнаас 31,000 зүрхтэй монгол залуучуудын жагсах эр зоригийг магтсан бичвэр харлаа. Сэтгэгдлүүдийг нь гүйлгэв, баахан магтаал. “Чингис хааны үр сад аргагүй, манайхан ч чадахгүй л дээ, ийм улс хөгжинө өө” гэх зэргээр урсчээ. Нэг л танил санагдаад болдоггүй, солонгосуудыг жагсахаар бид ингэж бичдэгтэй адилхан юм.
Улс төрийн үзэл саналаар бид 2 хуваагдах эрхтэй оронд амьдарч байна. Зарим хэсэг нь Засгийн газар огцорсонд сэтгэл дундуур байж болох юм. Гэхдээ юу бидний бодол, юу нь баримт вэ гэдгийг ялгаж салгасан байх ёстой. Энэ төлөвшилд цаг хугацаа орох байх, гэхдээ залуусын ялсан жинхэнэ Голиаф чинь энэ сэтгэлгээний өөрчлөлт болов уу.
Жич: “Девид ба Голиафын үлгэр” нь Библиэс гаралтай түүх бөгөөд бяцхан хоньчин хүү Девид аварга биет дайчин Голиафыг зөвхөн чулуугаар ялсан тухай домог юм. Энэ үлгэр нь сөрөх боломжгүй хүч чадалтай мэт харагдах эрх мэдэлтнийг, зүрх зориг, ухаан, шударга байдлаар ялж чадна гэсэн утга санааг илэрхийлдэг.
Нэргүй 2025-06-18 66.181.179.161
Зохион байгуулалттай л жагсаал гэж бодож байна. Дараагийн засаг гараад л таг чиг. Орлого нотлуулах яасан
Disaster 2025-06-18 103.11.195.66
Жагсаал гэдэг бол хамгийн сүүлийн шатны активизм гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Хэвлэл мэдээллээр олонд хэлэлцүүлэг өрнүүлэх, тайлбар шаардах, ажил хаялт, гэх мэт эхэн шатны олон аргууд бий. Гэтэл шууд л шагсдаг жишиг тогтчихлоо. Орлогоо нотолсон уу? Оюук огцорсон ч УИХ гишүүн хэвээр, тэрбээр одоо жил тэрнээс ч удаан нам жим байх нь тодорхой. Нэмэгдхүүний байрыг сольсон ч тогтолцоо хэвээр. Саяны жагсаал бол МАН доторхи бүлэг хоорондын тэмцлийг л идэвхижүүлж ЗГ нүүр царайгаа сольсон төдий зүйл,
Нэргүй 2025-06-18 202.9.40.52
Бас л нэг жагсаал цуглаан үймээн самууныг зохион байгуулах хөлсний хүмүүс гарч ирэх нь дээ
Энхтунх 2025-06-18 213.120.231.5
Энэ доор Нэргүй нэртэй нэр усгүй нохойн жогорхоонууд ёстой жинхэнэ хөлсний боол, хөлсний троллууд байна шд. Та 2 Библь байтугай ер нь ном уншиж чаддаг юм уудаа. Хувь хүн, албаны хүн ялгаагүй хэний ч бичсэнийг нь харлуулж бичсээр байгаад өөрсдөө энэ амьдралд хорссон, азгүйчүүд та 2 билээ. Хөдөлмөрлөж бус, хөлсний олсон хэдэн халтар зоосоороо голоо тэжээж явааг нь өрөвдөх юм. Үр хүүхэдтэй бол хүүхдээсээ ядаж ичээч та нар.
Нэргүй 2025-06-18 66.181.184.136
Жинхэнэ философ-социал сэтгэлгээнээс хол бичлэг байх юм. Нийгэмд холөогдох хэдэн нэр томьёо сонгож аваад үйл явдлыг цэцэрхэж тайлбарлах арга мэх манайд бий болсон. Манай АН гэхэд цөөнх үедээ сөрөг хүчин нэрээр бүхнийг харлуулж улс төрийг хурцатгадаг. Жагсаал MCS, AН н хөлснийх бсан.
Нэргүй 2025-06-18 66.181.183.75
Юун монгол хүний ахуй соёлоос хол Библиэс эш авч нуршуу уйтгартай бичвэр бичдэг сэтгүүлч вэ. Эшлэл чинь бүр таалагдахгүй байна. Новшийн есүсч үү. Далд ор.