Хятадын төрийн өмчит суваг "CCTV" өчигдөр /2022.03.30/ Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) тоглолтыг дамжууллаа. Энэ нь 18 сарын дараа анх удаа дамжуулж буй тоглолт бөгөөд 2019 онд үүссэн хагарлын дараа лиг болон Хятадын харилцаа эргэн сэргэж байна гэсэн итгэл найдвар төрүүлэв. Тодруулбал, "Лос Анжелес Клипперс" болон "Юта Жазз" багуудын тоглолтыг "CCTV" спортын сувгаар шууд дамжууллаа.
Төрийн өмчит "ThePaper.cn" агентлагийн мэдээлснээр, Хятад улс хамгийн сүүлд 2020 оны аравдугаар сард "NBA"-ийн тоглолтыг цацсан байна.
Хятад дахь АНУ-ын соёлын хамгийн том төлөөлөл "NBA" нь тус улсын зах зээл дээр жил бүр хэдэн зуун сая ам.долларын ашиг олдог боловч 2019 онд "CCTV"-тэй тогтоосон олон арван жилийн хамтын ажиллагаа нь ганхсан. Тухайн үед "Рокетс" багийн ерөнхий менежер Дэрил Мори Хонгконг дахь эсэргүүцлийн жагсаалын тухай жиргэжээ. Энэ жиргээг нь удаж төдөлгүй устгасан ч Хятадад асар их шүүмжлэл дагуулсан. Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа "CCTV" Морейгийн жиргээг шүүмжилж, энэ үйлдэл бол Хятадын эсрэг үзэл санааг өдөөх зорилгоор хөндлөнгөөс оролцож байгаагийн нэг жишээ гэж онцолжээ. Тиймээс Хятадын түншүүд "NBA"-тай харилцаагаа тасалсан байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ