"Уурхайчид хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна"

Хуучирсан мэдээ: 2025.06.18-нд нийтлэгдсэн

"Уурхайчид хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна"

"Уурхайчид хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна"

Эрдэнэс Тавантолгойн уурхайчдын төлөөлөл өнөөдөр /2025.06.18/ мэдээлэл хийлээ.


“Баялагтай эзэн” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа:

-"Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдах албан тушаалтнуудад удаа дараа уурхайчдын ажиллах нөхцөл, цалин хөлсний талаарх мэдээлэл хүргүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гадаадын компани, туслан гүйцэтгэх компаниудад уурхайчдыг хэрхэн ажиллах шаардлагыг тавьж чадахгүй гэж Монгол талын удирдах албанаас мэдээлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд захирагдахгүй төр, иргэд гэж байхгүй болжээ.

Уул уурхайн баялгийг гадаад орныхон 30 жилийн хугацаанд хангалттай ухаж байна. УИХ болон сайд дарганар гадаадын компанид зориулж хуулийг өөрчилж байна. Мөн баялгийг хэрхэн урсгаж байгаа нь нууцын зэрэгт орсон. Гадаадын байгууллагад ямар шаардлага тавьж ямар эрх олгож байгаа талаар удахгүй мэдээлэл дэлгэх болно. Монгол Улсын мянга мянган уурхайчдын эрх ашгийг төрд байгаа гишүүдээс нэг нь ч хамгаалсангүй. Салбар салбарын сайдууд гадаад улсын эрх ашгийг хамгаалж байна. Тийм учраас иргэд нь нэгдэж төр засгийн буруутай үйлдлээс болж баялагтаа эзэн болж чадахгүй байна. Монгол Улсын иргэд стратегийн ордуудаас баялаг хүртэх ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч амлалт өгч гарахдаа хүн бүрийг баялагтаа эзэн болгоно гэсэн. Уурхайчдаас удаа дараа гомдол мэдээлэл өгсөн. Үүнд, уурхайчид хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна. Хоёрдугаарт, уурхайчдын нийгмийн даатгалын маш олон жилээр төлдөггүй. Гуравдугаарт, хаанаас худалдаалж авсан нь тодорхойгүй мах махан бүтээгдэхүүнээр уурхайчдыг хооллож байна гэдгийг онцолсон гэв.

“Геологи, уул уурхай хөгжлийн тэмүүлэл холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Ононхангай:

-Уурхайчдын эрх ашиг хөндөгдөж байгаа талаар манай төрийн бус байгууллагад "Эрдэнэс Тавантолгой" компанийн ажилчид хандсан юм. Тодруулж хэлбэл, тус компанийн туслан гүйцэтгэх компани буюу "Ти Ти Жи Ви Си Өү", "Чү" байгууллагын ажилчид хандсан. Энэ хүрээнд нийт ажилчид албан үүргийн дугаар болон гарын үсгээ зурсан.

Дээрх байгууллагууд уурхайчдын ажлын цаг, ээлжийн амралтыг бодохдоо тэдний эрх ашгийг хөндөж байна. 2020 онд гарсан тушаалаар илүү цалинг олгоно гэж заасан байдаг. Гэвч тухайн байгууллагаас илүү цалин хөлсийг олгох боломжгүй, илүү санхүү төсөв байхгүй гэж мэдэгдсэн байна.

Нэр дурдсан гурван байгууллагууд дээрээ нэг удирдлагатай. Тендер дуусах үед ажилчдаа өөр хоорондоо солилцож уурхайчдын эрхийг хөндөж байгаа. Уурхайчдад тайлбар өгөхдөө "Бид маш сайн гэрээний заалт тусгаж өгсөн" гэдэг хариу өгдөг. Гэвч энэ дээр уурхайчид хохирч үлдээд байна” гэж мэдээлсэн юм.

А.Тамир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж