Хятадын хэвлэлд дарамт үзүүлж буй Вашингтонд Бээжин хариу барив

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

Хятадын хэвлэлд дарамт үзүүлж буй Вашингтонд Бээжин хариу барив

Хятадын хэвлэлд дарамт үзүүлж буй Вашингтонд Бээжин хариу барив

БНХАУ-ын зүгээс Вашингтон Хятадын хэвлэлд дарамт, шахалт үзүүлж буйд хариу барьж, АНУ-ын дөрвөн том мэдээллийн агентлагаас ажилчид болон санхүүгийн нарийн тайланг нь шаарджээ.

Улмаар Associated Press, United Press International, CBS News, NPR News гэх дөрвөн мэдээллийн агентлаг дэлгэрэнгүй тайлангаа БНХАУ-ын Засгийн газарт долоо хоногийн дотор гарган өгөх ёстойг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижиан мэдэгджээ.

Тэрбээр “БНХАУ-ын хэвлэлүүдийг АНУ шалтгаангүй дарамталж байгаад бид хариу арга хэмжээ авах ёстой. Энэ бол ердөө биеэ хамгаалсан лүйлдэл” хэмээн ярьсан байна.

БНХАУ ийн хариу арга хэмжээ авч байгаагийн учир нь өнгөрсөн долоо хоногт Трамп БНХАУ-ын CCTV, People’s Daily, Global Times, China News Service зэрэг дөрвөн мэдээллийн агентлагийн хүний нөөц, санхүүгийн дэлгэрэнгүй тайланг шаардсан аж.

Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын зүүн Ази, Номхон далайн хэрэг хариуцсан туслах Дэвид Стилвел “БНХАУ-ын мэдээллийн агентлагуудыг АНУ-ын Засгийн газар бие даасан гэхээсээ илүү БНХАУ-ын Засгийн газрын шууд удирдлагаар ажилладаг суртал ухуулгын хэрэгсэл хэмээн үзсэн учир ийм шийдвэр гаргасан” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж