Цахим ертөнц ДАШТ, хичээлийн шинэ жил, МАН-ын хэрүүлээр амьсгалж байна. Нэг хэсэг нь дэлхийн медальтнуудаараа бахархаж, нөгөө хэсэг нь улс төр эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг шүүмжилж байна.
Ерэнтэй Бямба: Агуу Аваргыг ДАШТ-ээс МЕДАЛЬ хүртэх нөхцөл бүрдүүлсэн Баянхонгорчууддаа баярлалаа
ТАНК ХҮЛДЭГ @shinebaatar: Уухай ! Баянхонгорынхондоо баярлалаа. Түүнийг УИХ-ын гишүүн болгоогүйд. Тэрээр агуу бөх гэдгээ түүхэнд Алтан үсгээр бичүүллээ.
Б.Энхбаяр @enkhbayar_bold: Түвшинбаярыг Улс төржихөөр нь уур хүрээд, барилдахаар нь хайр хүрээд байхын. Баяр хүргэе.
болушка @bolushka: Насаараа гуйлгачин шиг цалингаар хүний амь аварч ажилласан эмчээс нэг бөх яагаад хэд дахин өндөр цалин авдын? Энийг та нар асуух ёстойшт.
болушка @bolushka:Үнэнээ хэлэхэд шүтэж барагдахгүй олон бөхөөс чинь залхжишү. Үзэн баясах биш хийж баясах азжаргал, мэдлэг, ШУ, аарт, бүтээлч хөдөлмөр хаа бн?
Eku #бодол @eku_b:Цаана чинь Хятадууд хөрөнгө оруулалтаа зогсоож, нүүрс, Эрээнийй боомтоо гацаачихаад байхад та нар Гавъяат нэхсэн суужаах нь гайхамшиг юм даа
Батцэнгэл Retweeted Cygnus: Бид зөвхөн бөх барилддаггүймаа гэж шинэ үе зарлаж эхлэв ээ!
Ichinnorov Manjaa @ichinnorovm: Эр нь эрээрээ, эм нь эмээрээ бх хэрэгтэй. Өөр чиг бармжаатай болсон хүм-г эдгээж, эмчлэх хэрэгтэй.Гэхдээ тэднийг гадуурхаж хүчирхийлж үл бно
БАТЫЙ @batengineer: Улсын бүтээгдхүүн нь мэдлэг(баялаг)+байрлал(тусгаар тогтнол). Спорт бол энэ баялагийн маркетинг нь. Олимпийн гол утга учир нь энэ. Бүү горой
Холбоотой мэдээ