Сошиалаар сонин юутай вэ?

Хуучирсан мэдээ: 2019.06.23-нд нийтлэгдсэн

Сошиалаар сонин юутай вэ?

Сошиалаар сонин юутай вэ?

"Ньюс" агентлаг долоо хоног бүрийн ням гаригт "Сошиалаар сонин юутай вэ" буланг хүргэдэг. Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн жиргээчдийн мэдээллээс хүргэе.

Улаанбаатарын хөгжил хаана байгааг олон жишээ харуулсаар байна. Өнөөдрийн байдлаар БНСУ 5G сүлжээ нэвтрүүлж, Японд 3D принтэрээр долоо хоногт 16 давхар байшин барьж байна. Бидний хөрш зэргэлдээ Хятадад далай дээгүүр зам тавьж байхад Монголд ямар байна. Нөгөө яриад байдаг хашлагаа салхинд алдахгүйн тулд тоосгоор даруулдаг байсан бол одоо бүр барахаа байгаад салхинд унаж эхлэв. Дахин нэг шахаас хийслээ гэж жиргээш  @P_Bayarbold бичжээ.

Олон улсад нийтийн тээврийн хөгжил хүчээ авсаар байна. Гэтэл манайд энэ байдал хэвээр байгааг Эрдэнэтээс хөдөлсөн галт тэрэгний хугацаа харуулна. 360 км зайд бүтэн 12 цаг техник Монголоос өөр байгаа болов уу гэж нэгэн идэвхтэй жиргээч бичжээ.

Улаанбаатарыг хогоос салгаж байгаа нь сайшаалтай. Гэхдээ ингэж замбараагүй хогийг ачиж болдог уу гэдэг асуулт мөн л хөвөрнө. Хэдийгээр хог ачиж байгаа нь сайшаалтай ч явган замыг ингэж давах нь зөв үү гэсэн жиргээч @GereltuyaN нэгэн зургаар нөхцөл байдлыг харууллаа.

Явган хүний замыг хаах асуудал байсаар байна. Энэ байдлыг иргэд гаргасаар байна. Энэ талаар жиргээч @Khosoo бичжээ.

Энэ мэтчилэн жиргээчдийн мэдээллийг фото агшнаар хүргэе.

  • БАТЫЙ‏ @batengineer Тус бүр 4 хүүхэд төрүүлсэн тэргүүн хатагтай Цолмон, Болормаа нарын буянаар одонгийн болзол наашилсаныг та нар мэддэг үү.

  • Тамхины хайрцган дээр эргүү юм бичихийн оронд "эндээс олсон орлого нь УИХ гишүүдэд очно" гэвэл тамхинаас дорхноо гарцгаана гэнээ
  • Ganzorig Ulziibayar‏ @GanzorigUТом лам хэлэв. Хүмүүс юу хүсч байна гэж асуухад БАЯН болохыг гэдэг гэнэ. Юунд дургүй вэ гэж асуухад БАЯН ХҮНД гэдэг гэнэ. Яг үнэн. Би дээрээс хойш ажиглаад л байгаа. Далд ухамсар, ил ухамсар маш их зөрчилдөөнтэй байна, монголчуудын. Ийм учир орон гаран юм шиг хүмүүс олон…

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж