Жиргээнээс хөөгдсөн Трампийн шинэ платформ

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

Жиргээнээс хөөгдсөн Трампийн шинэ платформ

Жиргээнээс хөөгдсөн Трампийн шинэ платформ

“Truth social” нэртэй Дональд Трампийн цоо шинэ платформ “App store” дээр бий болжээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Трамп өнгөрсөн жил “Twitter”, “Facebook”, “Youtube” платформыг ашиглах эрхээ хасуулсан. Тэгвэл түүний үүсгэн байгуулсан “Truth social” нь “Twitter”-тэй ижил төрлийнх платформ аж.

Эхний хэрэглэгчид бүртгүүлж эхлэхэд зарим нэг хүндрэлтэй асуудлууд үүссэн байна. Тодруулбал, зарим хэрэглэгч бүртгүүлэх үед “Ачаалал их байгаа тул бид таныг хүлээлгийн жагсаалтад орууллаа” гэсэн алдаа зааж байжээ. Тэгвэл энэ алдаагаа засч, гуравдугаар сарын сүүл гэхэд бүрэн ашиглалтад оруулна гэж төслийн удирдагч, конгрессын гишүүн асан Девин Нунес хэлэв.

Дональд Трампын өөрийнхөө платформд оруулсан анхны жиргээ нь “Бэлэн боллоо. Та нар хайртай ерөнхийлөгчтэйгөө удахгүй уулзах нь” гэсэн байв. Энэхүү жиргээг нь хүү Дональд Трамп Жр нь мөн скрийншот хийж жиргэжээ.

Энэхүү платформ нь улс төрийн үзэл суртлыг ялгаварлан гадуурхахгүйгээр нээлттэй, чөлөөтэй, шударгаар ярилцах аварга платформ гэж цахим хуудсан дээр нь онцолсон байна. “Twitter”, “Facebook” платформуудаас ялгаатай нь чөлөөт, цензургүй байдал гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж