Орос болон Хойд Солонгос улс хамтран хил дамнасан автозамын гүүр барих ажлыг албан ёсоор эхлүүллээ. Гүүрний шав тавих ёслол Лхагва гаригт (2025.04.30) болсон бөгөөд Оросын ерөнхий сайд Михаил Мишустин, Хойд Солонгосын ерөнхий сайд Пак Тэ Сон нар цахимаар оролцсон байна. Түмэн голыг гатлах энэхүү гүүр нь Оросын Алс Дорнод болон Хойд Солонгосын зүүн хойд бүс нутгийг холбох юм.
Мишустин гүүрийн барилгын ажлыг эхлүүлэх болсон нь найрсаг, хөршийн харилцааг бэхжүүлэх хоёр орны хамтын хүсэл зорилгыг бэлгэдэж байна гэж мэдэгдэв. Харин Пак хэлэхдээ, “Хоёр ард түмний мөнхөд үргэлжлэх нөхөрлөл, хамтын ажиллагааны агуу бэлгэдэл” гэж онцолжээ. Түмэн голын доод сав газрын 17 километр нь хоёр орны хилийн шугам болдог аж. Одоогийн байдлаар тс хоёр орныг холбосон төмөр замын гүүр байгаа ч автомашин зорчих гүүр байхгүй. Оросын засгийн газрын мэдээлснээр, хоёр эгнээтэй шинэ гүүр нь ойролцоогоор 1 км урттай байх бөгөөд барилгын ажлыг 18 сарын дотор дуусгахаар төлөвлөж байна.
Хойд Солонгос улс сүүлийн жилүүдэд Оростой цэргийн болон улс төрийн харилцаагаа гүнзгийрүүлж буй. Түүнчлэн Пёньяны зүгээс шинэ гүүрийг барих замаар Оростой эдийн засгийн харилцаагаа улам илшш бэхжүүлэх зорилготой гэж ажиглагчид үзэж байна.
3,602.33





















































Холбоотой мэдээ