БНТУ-аас албадан авчирчээ

Хуучирсан мэдээ: 2024.02.13-нд нийтлэгдсэн

БНТУ-аас албадан авчирчээ

БНТУ-аас албадан авчирчээ
"Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван "Ш" ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд 2019 онд гадаад улсад оргон зайлсан “Э” гэгчийг Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж олж тогтоолоо. Дээрх этгээдийг Бүгд Найрамдах Турк Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа "Шувуу ажиллагааны хүрээнд Интерполын улаан буланд 22, хөх буланд 72 хүнийг эрэн хайж байна. Үүнээс ийт 45 хүнийг олж тогтоосон бөгөөд 5 хүнийг олж авчирсан. Сайн дураараа 12 хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн 4 хэргийг шүүхэд шилжүүлсэн ба одоогоор 10 хүнийг авчрахаар ажиллаж байна.

Интерполоор эрэн хайж буй  үлдсэн 47 хүнээс 25 хүний байршлыг тогтоосон ба гадаад паспортыг нь хүчингүй болгосон. Мөн эрэн сурвалжлагдаж буй  12 хүнийг Монголд авчирна. Эдгээр хүмүүсээс Киргизэд 1,Казакстанд 3, БНСУ-д 6, БНХАУ 2 иргэн тухайн улсын хууль сахиулах байгууллагад шалгагдаж, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Оршин суугаа улс нь тогтоогдоогүй 22 этгээдийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна" гэж мэдээлж байсан юм.

Одоогоор албадан авчирсан этгээдийг хэн болохыг нууцалж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж