Гаднах төрхөө өөрчилж, БНХАУ-д саатуулагдсан Ш.Раднаасэдийн туслах гэх Д.Наранхүү нарын хэргийг шинэ оны өмнө /2024.12.25/ шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Түүнтэй хамт "Эрдэнэс Тавантолгой” компанийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Адъяаг яллагдагчаар татан, мөрдөн шалгасан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар өмнө нь мэдээлэхдээ “Иргэн Д.Наранхүү гэдэг хүнтэй холбоотой асуудлаар бид өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Хятадын талтай мэдээлэл солилцсон. Хариу ирэхдээ “Энэ хүн манай хилээр гарсан чигтэй байна” гэсэн. Сүүлд 14 хоногийн өмнө “Энэ хүн хилээр орж ирэх үед нь саатууллаа, хурууны хээ болон бусад биометр Д.Наранхүү гэсэн хүн мөн байна, шилжүүлж өгье” гэдэг асуудал яригдсан. Түүнийг Эрээн-Замын–Үүдийн авто замын боомтоор АТГ-ынханд шилжүүлж өгөх гэж байна. Өнгөрсөн долоо хоногт би БНХАУ-д ажиллалаа.
“Шувуу” ажиллагааны хүрээнд оргон зайлсан иргэдийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Мөн дээрээс нь нүүрсний хэрэгтэй холбоотой эрх зүйн туслалцааг хүссэн.
Нүүрсний хэрэгтэй холбоотой тоо баримтад Хятадын талаас “удахгүй хариу өгье, нэлээд мэдээлэл цуглуулаад өгөхөөр болж байгаа” гэдгийг хэлж байсан юм.
3,595.72






















































Холбоотой мэдээ