Ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зам, гудамж талбайд халтиргаа гулгаа ихээр үүсч машинтай болон явганаар зорчиход хүндрэл учирч байгааг иргэд хэлж буй. Мөн халтиргаатай хэсгүүдэд давс, бодис цацахгүй байгаа талаар шүүмжилж байгаа юм. Тиймээс нийслэлээс халтиргаатай замуудыг хэрхэх талаар тодрууллаа.
Албаныхны өгч байгаа мэдээллээр, зуслангийн замууд болох Сүхбаатар дүүрэг, Санзай чиглэлийн зуслангийн замд халтиргаа гулгааг арилгах зайлшгүй шаардлага үүссэн учир шүүрт ковш ажиллаж байна.
Нэгдүгээр сарын 10-11-нд шилжих шөнийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 22 байгууллага нийт 49 техниктэйгээг 22 тн давс, 12.5 тн бодис, 9.5 шоо метр дайрга цацаж, нийт 437 инженер техникийн ажилчид ажилласан гэв.
Дүүргүүдийн тухайд тус бүрдээ давс, бодисоо тогтмол цацаж, дайрга мөн цацаж байгаа гэлээ. Баянзүрх эко тохижилт ОНӨААТҮГ-ын хувьд Зүүн дөрвөн зам, Намъянжугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Офицерийн тойрог, Чулуун овооны тойрог, Амгалангийн зам, Дотоод хэргийн их сургуулийн баруун талын замд өчигдөр шөнө нийт дөрвөн тонн бодис цацсан. Харин Сүхбаатар дэвшил менежмент ОНӨААТҮГ дүүргийн 6, 9, 14, 16 дугаар хороонд авто замын өгсүүр, уруу хэсэг, уулзварууд болон халтиргаа ихтэй хэсэгт давс, бодис цацсан гэлээ.
Дээрх хороодын замуудаас гадна Бэлх, Сэлх чиглэлийн явган хүний замыг цэвэрлэж, 100 айл, Цагдаагийн гудамжны замын цэвэрлэгээнээс гарсан цасыг 10-11-нд шилжих шөнө ачиж тээвэрлэжээ.
Чингэлтэй дүүргийн ТҮК, Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Бага тойруу, Баруун сэлбэ, Чоймболын гудамж болон орон сууцны хороолол дундах замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, тусгай зориулалтын бодис цацсан байна. Халтиргаатай замуудад зөвхөн давс, бодис цацаад нөлөөлөхгүй байгаа учир дайрга ихээр цацаж байгаа аж.
Нэргүй 2024-01-11 213.87.161.201
Харуулах боломжгүй.
Иргэн 2024-01-11 66.181.177.71
Машины зам дээр цас хайлуулдаг бодис цацснаар цас хайлж ус болоод дараа нь хөлдөж мөс болж ,түүн дээр нь гарцаар гарч байгаа хүмүүс халтарч унаж бэртэж байгаа нь энэ жил улам ихсэв.Иймээс эсвэл давс,аюулгүйг нь бодвол элс цацах нь дээр юм байна.
Нэргүй 2024-01-11 66.181.186.33
шаампар