Сурвалжлага: "Нэгнээ пингвин алхалтаар явахгүй яасан юм гэдэг"

Сурвалжлага: "Нэгнээ пингвин алхалтаар явахгүй яасан юм гэдэг"

Сурвалжлага: "Нэгнээ пингвин алхалтаар явахгүй яасан юм гэдэг"

Өвлийн эхэн сар гараад арваад хонож буй. Гэсэн хэдий ч харьцангуй дулаахан өдрүүд үргэлжилж байна. Гэвч энэ бүхэн тун удахгүй дуусч ирэх долоо хоногоос эхлэн цаг агаар эрс хүйтэрч, ихэнх нутгаар цас орохыг цаг уурчид сануулах болсон. Улааныбаатарт цас хялмаалах төдийд халтирч унаж, бэртэж гэмтэх тохиодолд нэмэгддэг.

Улаанбаатарын гудамж талбайд халтиргаа гулгаа үүсгэдэг гол асуудал нь гялгар хавтан.

Нийслэлийн гудамж, талбайг гантиг гөлгөр чулуун хавтангаар хийсэн нь өвөлдөө бусдын эрүүл мэнд, амь насанд ноцтой асуудал үүсгэдэг нь худлаа биш. Угтаа бол гантиг чулуун хавтангаар дулаан орнууд замаа "гоёдог". Харин Монгол шиг эрс тэс уур амьсгалтай оронд энэ нь тохирох зүйл биш гэдгийг иргэд хэлдэг. Үүнээс болж хэдэн зуун хүн гэмтэж, эрүүл мэндээрээ хохирч, эмнэлгийн үүд сахидаг нь үнэн. Өөрөөр хэлбэл, цас орох л юм бол зам талбай мөстөж, халтиргаа гулгаа үүсч, нийслэлчүүд автомашинтай бүү хэл явган зорчиход ч хүндрэлтэй болдог нь ганцхан жилийн асуудал биш.

Өвөлдөө Улаанбаатарын гудамж, талбай мөсөн каток болдог нь хэвийн үзэгдэл болсон. Учир нь, Улаанбаатарын гудамж талбайг гялгар гантиг хавтангаар хийсэн нь иргэдийг бэртэж гэмтэхэд хүргэдэг.

Өнгөрсөн аравдугаар сард орсон цаснаар /2024.10.20/ Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д тухайн өдөр халтирч унаснаас болж 86 хүн үйлчлүүлсэн байгаа юм. Яг ид өвлийн саруудад Гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар өдөрт 500 орчим хүн үйлчлүүлдэг байна.

Доорх тоо баримтаас харвал,

  •  2022 оны арваннэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сар хүртэл 3749,
  •  2023 оны арваннэгдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл 4945 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.

ГССҮТ-д халтиргаанаас үүдэлтэйгээр хүний биеийн мөчний хугарлын гэмтэл хамгийн их байдаг ажээ. Үүнд, гар, хөл болон тархийг нэрлэж болно. Унах үедээ хэрхэн унаснаас хамаарч хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртдэг аж. Хамгийн их бэртдэг мөч нь гарын хэсэг юм байна. Хүн унахдаа өөрийн онцлогоороо, биеэ хамгаалан тулахдаа гараа ашигладаг учраас хамгийн их бэртэж гэмтдэг байна. Мөн гараа халаасандаа хийж яваад унахдаа гараараа тулж амжаагүйгээс үүдэж тархиа гэмтээх тохиолдол нэлээдгүй байдаг аж. Өөөрөөр хэлбэл, халтирч унах үед дийлэнх тохиолдолд гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл авдаг гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна.

Мөн зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралт,мөчдийн хугарал зонхилон тохиолддог аж. Хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал зэрэг ордог байна.

НИЙСЛЭЛД 30 ОРЧИМ МЯНГАН МКВ ГАНТИГ ЧУЛУУН ЗАМ БИЙ

Нийслэлд 66 мянган мкв гантиг чулуун зам байснаас жил бүр барзгар чулуун хавтангаар сольж янзалсны хүчинд одоогийн байдлаар 30 орчим мянган мкв гантиг чулуун зам байгаа аж. Тухайлбал, Арслантай гүүр, Сүхбаатарын талбай, Улаанбаатар галерей, МУИС зэрэг хамгийн их хүн зорчдог газруудад жаахан цас хялмаалахад явахад хүндрэлтэй болдог. 2023 онд явган хүн зорчиход эрсдэлтэй 84 байршлын налуу хэсгийг барзгар хавтангаар сольж янзалсан гэж тухайн үед албаныхан мэдээлж байсан.

Энэ онд уг явган хүний замыг шинэчилж, нийтийн эзэмшлийн зам талбайг засаж янзлахад 45.6 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна.

Гэтэл өнөөдрийг хүртэл тухайн ажлыг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулаагүй байгаа аж.

"ӨНГӨРСӨН ӨВӨЛ ХАЛТИРЧ УНАЖ ХОЁР УДАА БЭРТСЭН"

Иргэн Ж.Туяагийн хэлж буйгаар, түүний ээж өнгөрсөн жил халтирч унаад гар, хөлөө гэмтээж сар гаруй эмнэлгийн үүд сахисан байна. Тэрбээр, энэ халтирдаг зам нь Монголын нөхцөлд тохирох зам эсэхийг мэдэхгүй юм. Жаахан цас орохоор л маш их халтиргаа үүсдэг. Дан ганц энэ зам ч биш. Улаанбаатарын бүхий л хэсэгт халтиргаа гулгаа үүсдэг. Тэр бодис, давс зэрэг нь хангалттай хүрэлцдэггүй л юм шиг санагддаг. Жил бүр замын хажуу талын бордюр сольж байхаар энэ мэт ядаж хотын төвийн хүн их зорчдог энэ хэсэгт энэ гялгар хавтангаа сольчихож болдоггүй юм болов уу гэж бодож байна. Энэ зам дээр олон хүмүүс унаж бэртэж мөнгө санхүү, эрүүл мэндээрээ хохирсоор байна” гэсэн юм.

Тэгвэл иргэн З.Хонгорзулын хувьд МУБИС-ийн дөрөвдүгээр дамжаанд суралцдаг. Тэрбээр зарим тохиолдолд автобусанд багтахгүй алхах тохиолдол их байдаг. Тэр үед өвөл халтирч унах гээд маш хэцүү. Удаан явахаар хичээлээсээ хоцрох гээд, хурдан явахаар халтирч уначих гээд төвөгтэй байдаг. Өвөл бол хэд хэдэн удаа халтирч унадаг. Дөнгөж цас орсон үед гайгүй. Хоёр гурав хоноод ирэхээр мөстөөд, дагтаршаад халтиргаа үүсдэг. Яг энэ хэсгээр оюутнууд болон хүн их явдаг болохоор зөндөө л халтирч унаж байгаа хүмүүстэй таардаг.

Манай найз өнгөрсөн өвөл хоёр удаа бэртсэн. Нэг удаа автобуснаас буухдаа унаад гараа хугалсан, дараа нь UBH центрийн өмнө явж байгаад унаад мөн л гараа хөнгөн гэмтээсэн.

Энэ мэт хүүхдүүд болон хүмүүс өвөл их унаж бэртдэг нэгнээ пингвин алхалтаар явахгүй яасан юм гэж биенээ цаашлуулдаг хэмээн инээмсэглэнэ. Гантиг хавтанд зарим гутал их халтирдаг болохоор манай ангийн хүүхдүүд гутлынхаа уланд зууравч, зарим нь бүр шар цавуу түрхсэн гээд явж байдаг шүү дээ. Энэ мэт аргыг хэрэглэж өвлийг бэртэл, гэмтэл багатай давдаг” гэж ярив.

Нэг ажил хийх гэж тендер зарлана, шалгаруулна зэргээр нэлээд хугацааг зарцуулдаг жишгээр гантиг чулуун замыг засахад ч мөн тендер зарлах учиртай, энэ нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй, гүйцэтгэх газар нь шалгарчихвал ажил нь хийгдэнэ гэдгийг албаныхан хэлсэн юм.

Улаанбаатар хотод гантиг хавтангаас болж өнгөрсөн жилүүдэд ч олон хүмүүс бэртэж цаашлаад эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч байв. Явган хүний замыг халтиргаа үүсгэхээс сэргийлж, чанартай, эрсдэл багатай материалыг сонгодог аж.

Тухайлбал, барууны орнуудад чулуу, мод, бетон болон аспальтаар явган зорчигчийн замыг хийдэг байна.

Ингэхдээ ногоон төгөл буюу цэцэрлэг дундуур эко явган хүний зам бүрдүүлэхийн тулд модыг ашигладаг аж. Харин том чулуунуудыг бетонтой хольсон зам тавих нь ч элбэг. Мөн аспальтаар явган хүний замыг хийснээр өвлийн улиралд эрсдэл бага байдаг гэнэ. Ихэвчлэн явган зорчигчийн замыг өвлийн улиралд эрсдэл багатай байлгах үүднээс бага зэргийн товруутай, барзгар байдлаар хийдэг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-13 103.80.211.125

гантиг чулуун зам байхгүй энэ зам чинь хэтэрхий гялгар материал ашигласан халуун дулаан оронд ашигладаг юмаар л хийсэн байййййдаггантиг байгаад байхдаа яадаг юм барилгуудын шалыг ч гэсэн хананы пилтаагаар тхийж байгаа биз дээ

Avatar

Нэргүй 2024-11-13 178.174.229.45

ARDII NAMIIN ZASAG BOL MONGOL HUNIIG HEZEE CH BODOJ BAIGGAGUI

Avatar

Иргэн 2024-11-13 80.83.235.127

Гантиг чулуун зам тавиулж байхдаа зөвхөн мөнгө бодож байсан юм байхдаа, дээгүүр нь хүн явна гдгийг мартсан хүмүүс арай л тэнэг юмаа

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.179.57

1980 аад онд давс цацдаггүй байсан. дагтаршсан цасан дээр чахруулж алхах сайхан байдагсан. шавхайгүй цэвэрхэн. цас цэвэрлэдэг л байсан орчныхоо цасыг өргөн том модон хүрзээр түрээд л зүлэг модныхоо доогуур овоолчихсон, ажилтай монгол байжээ. одоо ч ингэж болно. үүрээр, хөдөлгөөн ихэсхээс өмнө мөнгийг нь өгөөд хийлгэвэл хийх хүн захаас аван бий шүү.

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.191.211

монголчууд угаасаа пинг нэг шиг хайвагнаж явдаг юм ш дээ, гусино ход гэж оросууд биднийг шоолдог юм ш дээ

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.179.211

Күүвэ тэгээд тэшүүр, уран гулгалтаар олимпийн аварга байдаггүй нь аягуй сонин шүү.. Гудамжиндаа ингэж их халтирч гулгадаг хирнээ

Avatar

иргэн 2024-11-13 165.225.229.98

За энэ АРСЛАНТАЙ ГҮҮР-ийн 2 хажуугийн МӨCӨН ГУЛГУУРын ХАВТАНГАА ЯАРАЛТАЙ СОЛИХ эсвэл ТОМХОН ХИВСЭНЦЭР-хальтрахгүй юм ДЭВСЭЖ ӨГНӨ ҮҮ!!!!! Хальтарч хөл гар биеэ ГЭМТЭЭВЭЛ НИЙСЛЭЛЭЭС ӨНДӨР НӨХӨН ТӨЛБӨР ШААРДАЦГААЯ! ОЛОН ЖИЛ 11-11-Д ЯРЬЖ ХЭЛЛЭЭ, ОГТ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ???

Avatar

Нэргүй 2024-11-13 202.179.15.130

Багаас нь биеийн тамирын хичээл дээр нь аюулгүй унах арга техник зааж өгсөн нь дээр юм.

Avatar

Нэргүй 2024-11-13 103.10.20.90

бидний багад чөлөөтийн багш 4-5 ангиудад 1 сар хичээл ордог байж билээ

Avatar

Нэргүй 2024-11-13 45.117.34.139

зөв унаж сурсан нь аминд өлзийтэй дээ.

Avatar

Бадарч тахар 2024-11-13 66.181.184.122

Хийсээд тэнгэр хараг гэж зориуд гантигаар хийдэг юм монголчууд ! зөв л дө !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж