УИХ-ын гишүүн асан, Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярыг Авлигатай тэмцэх газрынхан урьд шөнө цагдан хорьжээ. Ямар асуудлаар саатуулсан нь тодорхойгүй байна.
Хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цагийн хугацаатай Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон гэх мэдээлэл байна. Тэрбээр 2005-2007 онд Улаанбаатар хотын захирагчаар, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм. Мөн түүнтэй хамт Нийслэлийн Тээврийн газрын дарга асан Ч.Сайханбаярыг хамт саатуулжээ.
Авлигатай тэмцэх газар /АТГ/нь өнгөрсөн сараас эхлэн Улаанбаатар хотод хууль зөрчин олгогдсон газар, хууль зөрчин барьсан барилга байгууламж, Вьетнам улсаас оруулж ирсэн ногоон автобус зэрэгтэй холбогдуулж, нийслэлээс хэд, хэдэн албан тушаалтныг цагдан хорьсон. Мөн АТГ-т өчигдөр УИХ-ын дарга асан, Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд мэдүүлэг өгсөн байдаг. Харин энэ удаад нийслэлийн экс удирдлагыг Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асантай хамт саатуулсан нь автобусны хэрэгтэй холбогдов уу гэх сэжиг таамаг гаргахад хүргэж байгаа юм.
Холбоотой мэдээ